Үндсэн хэсэг рүү шилжих

зэрэг

нэр үгдайвар үгтэмдэг нэр[t͜se̝.rɘ̆k]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠵᠠ᠊ᠷᠭᠡᠡ᠋

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    ш.у. Эрдэм шинжилгээний судалгааны тодорхой хэмжээний бүтээл туурвиж бүтээсний тулд олгогдох эрдмийн цол
  2. 2.
    хуучирсанХэргэм цол
  3. 3.
    Юмны дэс дараа, дэв дугаар
  4. 4.
    хэл шинжлэлТэмдэг нэрийн илтгэх утгыг эрчимжүүлэх, бууруулах чадавх
  5. 5.
    тооТооны зэргэд
IIдайвар үг
  1. 1.
    Хамт цуг; цаг үе нь адил
  2. 2.
    Тэргүүтэн, төлөөлсөн, хамтатгасан нь
  3. 3.
    Зэрэгцээ, хөрш зэргэлдээ, хил залгалдаа
  4. 4.
    Хэр хэмжээ, чанар байдал
  5. 5.
    Удаа дараа; асуулт зэрэг зэрэг тавих (асуулт удаа дараалан тавих
IIIнэр үг
  1. 1.
    хуучирсанЖагсаал, эгнээ.
нэр үг
  1. 1.
    ялангуяа тасралтгүй нэг үе шат, үйл явцад хүрснийг илэрхийлэх тодорхой нэг цэг

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрdegreed, graded; simultaneous; adjacent
  • нэр үгgrade, degree, rank; class, category, sort, kind; degree (academic achievement); social rank, title; position in a sequence, ordinality; power; degree of comparison; row (of people)
  • дайвар үгsimultaneously; as soon as (after -хтай); together; adjacently; and so on

Тийн ялгал

Нэрлэхийн тийнзэрэг
Харьяалахын тийнзэргийн
Заахын тийнзэргийг
Өгөх орших тийнзэрэгд
Гарахын тийнзэргээс
Үйлдэхийн тийнзэргээр
Хамтрахын тийнзэрэгтэй
Чиглэхийн тийнзэрэг рүү
Олон тоозэргүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • докторын зэрэг — докторын цол

  • дэд эрдэмтний зэрэг — дэд эрдэмтний цол

  • эрдмийн зэрэг — шинжлэх ухааны тодорхой чиглэлээр ганц сэдэвт зохиол бичсэн хүнд олгох зэрэг

  • эрдмийн зэрэг хамгаалах — эрдмийн зэрэг горилсон бүтээлээ хамгаалж, зэрэг цол авах

  • зэрэг горилох — ямар нэгэн зэрэг хүртэхээр нэр дэвшүүлэх

  • зэрэг хамгаалах зохиол — зэрэг авахыг горилон бичсэн эрдэм шинжилгээний зохиол

  • ван зэрэг — ван цол

  • гүн зэрэг — гүн хэргэм

  • ноён зэрэг — ноёны хэргэм

  • тайжийн зэрэг — тайжийн угсаа

  • тэргүүн зэргийн тайж — тэргүүн байртай тайж

  • зэрэг унах — а.хуучир. ноёд, түшмэдийн зэрэг хэргэм доошлох; б.албан тушаал буурах

  • дээд зэрэг — шилдэг сайн

  • нэгдүгээр зэрэг — тэргүүн дэв

  • тэмдэг нэрийн давуу зэрэг ба бууруу зэрэг — тэмдэг нэрийн утгыг дээш хүчжүүлэх, доош багасгах дагавар бүтээвэр

  • зэрэг илтгэгч — ижил тоог хоронд нь хэдий хэр үржүүлэхийг илэр­хийлэх тоо

  • зэрэг ирэх — а.адил цагт ирэх; б.хамт цуг ирэх

  • зэрэг буцах — адил цагт буцах

  • бага зэрэг — бага хэмжээ

  • хүний зэрэг — хүний эн

  • энэ зэргийн хүү — энэ дайны хүү

  • эрийн зэрэг — эрийн цээ

  • дуусахтай зэрэг — дуусангуут

  • өгөхтэй зэрэг — өг­мөгц

  • тусахтай зэрэг — тусангуут, тусах­тай хамт

Хэлц үг

  • зэрэг дэвшиж, жинс улайх — тушаал зэрэг нэмэгдэх, ажлын байр дээшлэх

    Энэ бол яриангүй хувийн шунахай санааны үр дүн мөн. Цяан Лхүн дан, эх орны умард хязгаарт урт хугацаагаар нуугдсаар ирсэн улсаас урваж дайсанд бууж өгсөн хувьсгалын эсэргүү том их зохион байгуулалтыг малтаж гаргахад хүрвэл зайлшгүй төвийн соёлын хувьсгалын дугуйлангийн дарга нарын сайшаалыг олж, дотоод гадаадыг донсолгосон баатар болгоод зэрэг дэвшиж, жинс улайх нь мэдээжийн хэрэг (Малчинхүү, Үүрийн туяа).

  • зэрэг зүүлгэх — ноён болгох

    Санжаа, Галдан зэрэг дээрмийн түрүү урьдаар Батыг барьж авбал сая тэр нэг цэрэг ангийг сөнөөхөд хялбар хэмээн бодож, зүг бүрт

  • ↑ бага зэрэг сувилах

  • ↑ хүний зэрэг

  • Зөв тийш нь шүүх

  • Зэрэг тийш нь хэлэх

  • Зэрэгцэж сууж

  • Зэрэг хэлэлцэх

Хоршоо үг

  • зэрэг дэв — цол хэргэм, албан тушаал

  • зэрэг жинс — зэрэг хэргэм илтгэх тэмдэг

  • тушаал/тушаал зэрэг — а.албан тушаал, зэрэг дэв; б.байр суурь

  • хэргэм/хэргэм зэрэг — а.хуучир. ноёд түшмэдэд олгодог байсан цол; б.зэрэг тушаал

  • зэрэг цол — хэргэм цол

  • угсаа зэрэг — гарал үүсэл, зэрэг дэв

  • зэрэг дараа — дэс дараа

  • зэрэг дугаар — ялгаварт дугаар

  • зэрэг дэс — дэс дугаар

  • зэрэг зэргэлдээ — айл аймаг, хөрш зэргэлдээ

Товчилсон үг

  • АУЭЗХЗ — Анагаах Ухааны Эрдмийн Зэрэг Хамгаалах Зөвлөл

  • ТУЭЗХЗ — Техникийн Ухаанаар Эрдмийн Зэрэг Хамгаалах Зөвлөл

  • ЭЗЦОДЗ — Эрдмийн Зэрэг, Цол Олгох Дээд Зөвлөл

Үгийн гарал

From Proto-Mongolic *ǰerge, compare Daur jereg (“grade, level”), Buryat зэргэ (zerge), Kalmyk зерг (zerg).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.