зэрэгцэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоёр, түүнээс дээш хүн, юмны зэрэгцээ болох
- 2.Хоёр ба түүнээс дээш үйл хөдлөл ижил цагт давхцах
- 3.хэл шинжлэлХоорондоо зэрэгцэх харьцаа бүхий хэд хэдэн гишүүн
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | зэрэгцэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | зэрэгцэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | зэрэгцлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | зэрэгцэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | зэрэгцжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | зэрэгцсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | зэрэгцдэг |
| Холбох нөхцөл (-ж) | зэрэгцэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | зэрэгцээд |
| Болзох нөхцөл (-вал) | зэрэгцвэл |
| Хүсэх (-маар) | зэрэгцмээр |
| Захирах (-аарай) | зэрэгцээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | зэрэгцэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
Чацуу болох
олон ажил зэрэгцэх — олон ажил давхардах
зэрэгцсэн байц — нэг үгэнд захирагдах нэг төрлийн хэд хэдэн байц
зэрэгцсэн гишүүн — нэг өгүүлбэрийн доторх хоорондоо зэрэгцсэн харьцаа бүхий хэд хэдэн гишүүн
зэрэгцсэн нөхцөл үйл үг — нэг үйл нь нөгөө үйлтэйгээ зэрэг явагдах утгыг заасан нөхцөл үйл үгийн нэг хэлбэр; монгол хэлний зэрэгцэх нөхцөл үйл үг нь -ж, -ч нөхцлөөр илэрнэ
зэрэгцсэн өгүүлбэр — нийлмэл өгүүлбэрийн доторх хоорондоо зэрэгцсэн харьцаа бүхий өгүүлбэрүүд
зэрэгцсэн өгүүлэгдэхүүн — нэг өгүүлбэрийн доторх хоорондоо зэрэгцсэн харьцаа бүхий нэг ба хэд хэдэн өгүүлэхүүн бүхий хэдэн өгүүлэгдэхүүн
зэрэгцсэн өгүүлэхүүн — хоорондоо зэрэгцсэн харьцаатай бөгөөд нэг ба хэд хэдэн өгүүлэгдэхүүнийг тайлбарласан хэдэн өгүүлэхүүн
зэрэгцсэн тодотгол — хүн юмын шинж чанарыг зэргээр тодотгосон адил төрлийн хэд хэдэн тодотгол
зэрэгцсэн тусагдахуун — нэг үгэнд захирагдах адил хэлбэртэй хэд хэдэн тусагдахуун
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.