зүлд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алж төхөөрсөн мал, агнасан амьтны толгой, багалзуур, уушги зүрхийг үргэлж авсан нь
- 2.Хонин шүүсийг бэлтгэхдээ эрүү толгой, улаан цагаан хоолой, уушги зүрх, ходоодтой хамтаар сугалан гаргаж, бэлтгэн хийдэг хүндэтгэлийн зоог;
- 1.Юмны гол болох зүйл, амин чухал газар
- 2.Гавьяа зүтгэл.
- 1.амьтанЦагаан зээр, хар сүүлтийн хаг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зүлд |
|---|---|
| Харьяалахын тийн | зүлдийн |
| Заахын тийн | зүлдийг |
| Өгөх орших тийн | зүлдэд |
| Гарахын тийн | зүлдээс |
| Үйлдэхийн тийн | зүлдээр |
| Хамтрахын тийн | зүлдтэй |
| Чиглэхийн тийн | зүлд рүү |
| Олон тоо | зүлдүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зүлд авах — анд хамт явсан буюу замд тохиолдсон хүмүүс агнасан ангийн махнаас хувь хүртэх
Хэлц үг
зүлд болох — эцэж турах
Хоршоо үг
гол зүлд — гол чухал зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.