зөгий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанЦэцгийн тоосоор хооллож, цэцгийн бал цуглуулдаг, олноор сүрэг болон амьдардаг, нисдэг шавж, олон зүйлтэй, заримыг нь хүн үржүүлж, цуглуулсан балыг нь ашигладаг
Англи утга
- нэр үгbee
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | зөгий |
|---|---|
| Харьяалахын тийн | зөгийнW |
| Заахын тийн | зөгийгW |
| Өгөх орших тийн | зөгийдW |
| Гарахын тийн | зөгийгөөсW |
| Үйлдэхийн тийн | зөгийгөөрW |
| Хамтрахын тийн | зөгийтэйW |
| Чиглэхийн тийн | зөгий рүү |
| Олон тоо | зөгийнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морин зөгий — нарийвтар биетэй, шар, хар эрээн зүстэй, хатгавал хортой нэг зүйл том зөгий
шар зөгий — их бие нь шар эрээн, хүн малыг ээрч хатгадаг нэг зүйл зөгий
зөгийн бал — зөгий цэцгийн шүүсийг үүртээ цуглуулж боловсруулдаг амтлаг зүйл
зөгийн гэр — зөгийн сархинаг дахь зургаан өнцөгт бяцхан хонгио, зөгий түүнд өндөглөх ба балаа хадгална
зөгийн сархинаг — зөгийн зургаан талт гэрээр бүрдсэн сархинаг
зөгийн үүр — зөгийн орогнон үүрлэх газар
Хэлц үг
Зовлон олонтой газар ноёд элбэг
Зөгий олонтой газар бал элбэг
Чөтгөр олонтой газар лам элбэг
Зөгий эрээн боловч барс биш
Ялаа эвэртэй боловч үхэр биш
Зүг зүгтээ
Зөгий нүхэндээ
Зүү шивэх зайгүй
Зөгий хатгах завсаргүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *jöge, compare Buryat зүгы (zügy), Kalmyk зөг (zög).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.