Үндсэн хэсэг рүү шилжих

идэх

үйл үгнэр үг/itəx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠢᠳᠡᠬᠦ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Хүн, амьтан юмыг зажлан, хоол тэжээл болгон хэрэглэх
  2. 2.
    Мартах
  3. 3.
    Үгээр баалах, өөлөх, явуулах
  4. 4.
    Залгах, зал­гамжлах
  5. 5.
    Ихэд аашлах, загнах, зодож жанчихыг дөхөх

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto eat

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)идэх
Одоо ирээдүй цаг (-на)иднэ
Өнгөрсөн цаг (-лаа)идлээ
Өнгөрсөн цаг (-в)идэв
Өнгөрсөн цаг (-жээ)иджээ
Үйлдсэн нэр (-сан)идсэн
Хэвшсэн нэр (-даг)иддэг
Холбох нөхцөл (-ж)идэж
Урьдчилах нөхцөл (-аад)идээд
Болзох нөхцөл (-вал)идвэл
Хүсэх (-маар)идмээр
Захирах (-аарай)идээрэй
Үгүйсгэх (-хгүй)идэхгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • алим идэх — алимаар хооллох

  • барьж идэх — а.ноцож амийг нь таслан идэх; б.шилж. сүрхий уурсан нэхэж шаардан давшлах

  • мах идэх — а.мах зажлан залгих; б.шилж. зовоох, ядраах, туйлдтал нь зүтгүүлэх

  • ногоо идэх — хүнсэндээ ногоо хэрэглэх

  • талх идэх — талхаар хооллох

  • идэх мах — хоол хийх мах

  • идэх юм — хүнсэнд хэрэглэх юм

  • ялаа барьж иддэг аалз — ялаагаар хооллодог аалз

  • багалзуур идэх — хуучир. - ургийн холбоогоо бат бэх болгон батат­гахаар уриг залах ёслол

  • таг идэх — ор тас мартах

  • хоолтойгоо цуг идэх — ойшоож үзэлгүй мартах

  • бие биеэ идэх — а.бие биеэ эзлэн тонож түрэмгийлэх; б.харилцан бие биеээ үгээр явуулах, өөлөх

  • өв идэх — эд хөрөнгийг нь залгамжлах

  • нохой идмэр — юмыг голж чамлан нохой идэх юм гэсэн утгаар хэлсэн үг

  • түймэр идэх — түймэр шатаах

  • зэв идэх — зэврэх

  • насаа идэх — насандаа тэнцүүргүй жижиг биетэй байх

  • өт идэх — өтөх, өтний хоол болох

  • хорхой идэх — хорхойны улмаас гэмтэх

  • яр идэх — яр гарах, яртах

  • мөнгө идэх — улсын мөнгө хөрөнгийг хувьдаа ашиглах

  • улсын хөрөнгө идэх — улсын хөрөнгө завших

  • хээл идэх — хахууль авах

  • бэрсээр идэх — бэрсээр идэг хийх

  • даалуугаар идэх — даалуугаар доорх модыг барьж авах

  • даам идэх — хол алга-

Хэлц үг

  • хүний нохой идсэнээс өөрийн нохой идсэн дээр — а.танихгүй хүнд юмаа өгч завшуулсанаас таних хүндээ өгсөн нь дээр; б.хэрэглэх, идэх уух

  • идэх хоолтой хүн — амь зуух юмтай хүн

  • бусдын амаар будаа идэх — бусдаас хуулах, сонсож ярих

  • мах идсэн ажил — зовлонтой ажил, хэцүү бэрх ажил

  • махаа идэх — зовох, ядрах, туйлдтал зүтгэх

  • толгой идэх — ойр дотнын хүнээ үхүүлэх

  • хараал идэх — хараал хүрэх, тусах

  • ↑бусдын амаар будаа идэх

  • ↑ бэлэн хоол идэх

  • ↑ гарын шүүс идэх

  • ↑ малын тоос идэх

  • ↑ махаа идэх

  • ↑ нэг тогооноос хоол идэх

  • ↑ олны махыг идэх

  • ↑ таван салаа боов идэх

  • ↑ тарган тэмээгээр түүхий хэмх зольж идэх

  • ↑ цавын будаа идэх

  • Авах бүр адтай

  • Идэх бүр идтэй

  • Зогсох нь мануул

  • Суух нь балин

  • Идэх нь мангас

  • Суух нь шумуул

  • Идэх нь идэр

  • Явах нь ядар

  • Идэх нь өмнөө

  • Явах нь хойноо

  • Идэх тутам ховдог

  • Унтах тутам залхуу

  • Идэх юм харахаар инээд хүрдэг

  • Номоо харахаар нойр хүрдэг

  • Инээх дүр нь царайнд

  • Идэх санаа нь гэдсэнд

  • Инээх дүр нь царайндаа

  • Идэх санаа нь цээжиндээ

  • Идэх гор нь цоройнд

  • Сурах нь мангас

  • Идэх нь гахай

  • Суух тутам залхуу болно

  • Идэх тутам ховдог болно

  • … болон өөр 4

Зүйр цэцэн үг

  • Олон нохой хүн идэх

  • Олон хүн

  • Хүн үл идэх

  • Идсэн эрүү хувхайрч

  • Идүүлсэн бут ургадаг

  • Ид гэхэд эвхийх

  • Хий гэхэд уравх

  • Идэхдээ эр бар

  • Хийхдээ хашин бух

  • Идсэн чоно хонгилд

  • Идээгүй чоно хоморгонд

  • Ид гэхээр долоох

  • Ор гэхээр шагайх

  • Идэхээсээ суух нь

  • Унтахаасаа хэвтэх нь

  • Идэх нь идэр

  • Явах нь ядар

  • Идэхэд эр барс

  • Хийхэд хашин бух

  • Идэхийн дараа

  • Айхын бараа

  • Идэвч ам нь хуурай

  • Баавч бөгс нь хуурай

  • Идсэн ч чоно

  • Эс идсэн ч чоно

  • Хэлснээ бүү ид

  • Хэхэрснээ бүү залги

  • Хатууг зөөлөн иддэг

  • Харанхуйг гэрэл иддэг

  • Идсэн хүний ам нь зөөлөн

  • Авсан хүний гар нь зөөлөн

Хоршоо үг

  • идэх унтах — а.бие амар сул хэвтэх; амрах; б.шилж. залхуурч хойргоших

  • идэх уух — хооллох

Үгийн гарал

From Proto-Mongolic *ide-, compare Buryat эдихэ (edixe), Kalmyk идх (idx), Dongxiang ijie.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.