идээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малын сүү шимээр боловсруулсан идэх юм
- 2.Хүнсний зүйлийн эерүүлэн хүндэтгэсэн нэр
- 3.Монгол айл зочин ирэхэд тавьж өгч амсуулах гол төлөв сүүгээр боловсруулан бэлтгэсэн идэх юм; амсуур
- 4.Үр жимсний доторх зүйл, цөм
- 5.Цай чанахад хийх нунтаглаж бэлдсэн хуурай цай
- 1.Гол төлөв цагаан идээгээр бэлдсэн, арьс шир шүүлэх тусгай уусмал
- 1.Идээр, үрэвслийн үед нянгийн нөлөөллөөр биед үүссэн шар ногоон өнгийн муухай үнэртэй шингэн
- 1.үр тарианы дан бүхэл үр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | идээ |
|---|---|
| Харьяалахын тийн | идээний |
| Заахын тийн | идээг |
| Өгөх орших тийн | идээд |
| Гарахын тийн | идээнээс |
| Үйлдэхийн тийн | идээгээр |
| Хамтрахын тийн | идээтэй |
| Чиглэхийн тийн | идээ рүү |
| Олон тоо | идээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цагаан идээ — малын сүү саамыг боловсруулан хийсэн хүнс
таван тансаг идээ — таван тансаг хоол
идээ боловсруулах самшуу — ходоод
идээ барих — тавагтай идээ хүндэтгэн өгөх
идээ зооглох — а.идээ шүүс, таваг тахилгаас хүртэх; б.хоол идэх
идээ тавих — а.хүнийг зочлон дайлж идээ таваглан тавьж өгөх; б.цагаан идээний зүйлийг хатаахаар сав дэлгэц дээр тавих
тавгийн идээ — бурхан шүтээн, хүндэт зочинд амсуулахаар тавагласан идээний дээж
самрын идээ — самрын цөм
тошлойн идээ — тошлойн үр жимсэнд суух шим
чавганы идээ — чавганы ясны цөм
идээ суух — ургамлын зүйлд үр цөм бий болон боловсрох
идээ нь багадах — хуурай цай нь багадах
идээ орох — цай идээших
цайны идээ — унд цайнд ааг оруулах хуурай цай
идээ татах — идээ түрхэх
идээ түрхэх — арьс шир зэрэгт тараг, шүү зэргийг түрхэх
идээ бээх — өмхийгөөр хэхрэх
идээ шахах — яр шархны бээрийг шахаж гаргах
шархны идээ — яр шархнаас гарах буглаа шүүс
ярны идээ — ярнаас гарах бээр
Хэлц үг
идээн пид — их үгтэй хүүхэд
идээний тулам — идэхээс өөр юу ч хийж чадахгүй хүн
↑баг идээнд баригдах
↑ заяаны нүдэнд нь зүү шааж, залааны нь үзүүрт идээ буглах
↑ хатуу идээ
Идээ арвин боловч амсан байж мэднэ
Эрдэм арвин боловч суран байж мэднэ
Идээ эзнээ таньдаггүй
Ирэг сүүлээ таньдаггүй
Эрүү сахлаа таньдаггүй
Зүйр цэцэн үг
Идээг нь зооглоод
Эцгийг нь эргүүлэх
Идээ эзнээ таньдаггүй
Ирэг сүүлээ таньдаггүй
Хоршоо үг
идээ цагаа — сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ
айраг идээ — идээ ундаа
бал идээ — амтат идээ
идээ унд — идэх уух зүйл
цав идээ — лам нарын үдийн зоог
идээ боов — тавгийн боов
цай/цай идээ — тавгийн идээ, унд цай
идээ шүүс — тавгийн идээ, унд цай, бүхэл мах тэргүүтэн зоог
идээ бээр — яр шархнаас гарах бохир шүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.