ижил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив хүн, юмны хэлбэр, өнгө, үйлдэл, утга, тоо зэрэг нь адил, нэг төрлийн
- 1.Хүн, амьтны юманд дасан ээнэгших байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ижил |
|---|---|
| Харьяалахын тийн | ижлийн |
| Заахын тийн | ижлийг |
| Өгөх орших тийн | ижилд |
| Гарахын тийн | ижлээс |
| Үйлдэхийн тийн | ижлээр |
| Хамтрахын тийн | ижилтэй |
| Чиглэхийн тийн | ижил лүү |
| Олон тоо | ижлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ижил дээл — адил дээл
ижил өнгө — адилхан өнгө
ижил тэнгэртэй — аз тохиол, хийморь лундаа адил
ижил үг хэл — шинж. - дуудлага, бичлэг адил, утгаараа ялгаатай үгс
ижил хүйстэн — хүйс нэгтэнтэйгээ хурьцдаг хүн
ив ижил — яг ижил
ижил адуу — нэг сүргийн адуу
ижил аян — дасч сурсан аян
ижил нөхөд — дотно нөхөд
ижил сүрэг — тухайн мал, амьтны өөрийн сүрэг, адил сүрэг
ижил буга — тогл. - далан таван буудалтай, зургаан бугатай, дөчин найман хүүтэй монгол ардын хөлөгт тоглоом
ижил дасал болох — ээнэгшин дасах
ижил холын — идээшин дассан холын
Хэлц үг
Ижил гурван гөрөөс
Үхрийн хоёр эвэр
Ижил хоёр могойн эр охиныг нь тань
Эгц тайрсан модны үзүүр угийг тань
Эрээлэн ганхах цэцэгт өвлийн хүйтэн дайсан
Ижил хоёр амрагт өшөөтөн хүн дайсан
Зүйр цэцэн үг
Ижлээ олж мөөр
Үгээ олж хэл
Хоршоо үг
ижил дасал — хүн, амьтны нэг нэгэндээ ээнэгшин дотноссон болон нөхцөл байдалд дасан зохицсон байдал
ижил дасалгүй — а.ижил дасал байхгүй; б.ижилдэж, дотносоогүй
хань ижил — гэр бүлийн хүн, эхнэр, нөхөр, насны хань
ижил хос — а.хоорондоо адилхан хоёр юм; б.сэтгэл нийлсэн хоёр хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.