илжиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанБие монгол адуунаас багавтар, толгой данхгар, чих урт, үхэр шиг сүүлтэй, их төлөв үнсэн саарал зүстэй, нэг зүйл битүү туурайтан
- 2.амьтандоромжЭргүү тэнэг
Англи утга
- нэр үгdonkey
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | илжиг |
|---|---|
| Харьяалахын тийн | илжигнийW |
| Заахын тийн | илжгийгW |
| Өгөх орших тийн | илжгэндW |
| Гарахын тийн | илжигнээсW |
| Үйлдэхийн тийн | илжгээрW |
| Хамтрахын тийн | илжигтэйW |
| Чиглэхийн тийн | илжиг рүү |
| Олон тоо | илжигнүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
илжгэн хулгана — амьт. - туурайт хулгана
илжгэн цэцэг — урга. - а.модорхог иштэй, илжигний чихтэй адил бөгөөд шаравтар ногоон навчтай, цагаан цэцэгтэй, өвөл цэцэглэдэг, ганддаггүй ургамал; б.уг модонд ургадаг, хэлбэр бөөрөнхийвтэр, өнгө шар, амт амттайхан, зүйл олон жимс
илжгэн чих — а.илжигний чихийг дуурайлган хийсэн нэг төрлийн хавсаа боорцог; б.урга. модонд ургадаг, бөөрөнхийдүү хэлбэртэй, шар өнгөтэй, амтлаг жимс
–Яадаг муу илжиг яриа
Хэлц үг
илжгэнд эвэр ургуулах — зүйд нийцэхгүй дэмий чалчих буюу боломжгүй дэмий үйл үйлдэх
Илжгэнд эвэр ургуулахтай адил бүтэшгүй зүйл шүү.
илжиг шиг — зөрүүд, гөжүүд
Илжиг шиг зөрүүд байдал нь гэм биш, зан нь юм байгаа.
илжгэн махны төлөө төрлөө гээх — жаахан ашгийн төлөө муудалцах, найр эвдрэх
Илжгэн махны төлөө төрлөө гээнэ гээч дээ. Өмхий гэдэс гүзээний төлөө улаан хэрүүл болоод байдаг ямар баларчихсан амьтад вэ, та нар чинь ээ (Гэрэлцогт, Зам).
Барсын арьсыг нөмөрч
Илжиг тариа иднэ
Баяны нэрийг барьж
Гуйранч хуримд сууна
Би юу чадна
Илжиг юу даана
Засаг цархираа
Илжиг урхираа
Илжиг ачуулах дуртай
Эргүү магтуулах дуртай
Илжиг болгон саарал уу
Эд болгон элбэг үү
Ээж болгон буурал уу
Илжиг боловч эзэндээ тус
Эсгий боловч ханандаа тус
Илжиг модон хударгандаа
Заяа муут зовлондоо
Илжиг нь шавартвал
Эзэн нь сандардаг
Илжиг таргалбал эзнээ дайрна
Илжиг туурайгаараа танигдана
Үхэр эврээрээ танигдана
Илжиг тэмээ үзсэн шиг
Ишиг чоно үзсэн шиг
Илжиг унасан ноён
Тахиа унасан түшмэл
Илжиг үхэхэд нохой үхэх
Эзэн үхэхэд боол үхэх
Илжиг хүнддээ жороо
Илүүр модондоо жороо
Илжиг цогиулаад морь болохгүй
Ишиг магтуулаад хонь болохгүй
Илжиг ч үгүй
Гурван лан ч үгүй (хоцрох)
Илжиг шиг зөрүүд
Зараа шиг хэрүүлч
Илжиг шийрээрээ танигдана
- … болон өөр 22
Зүйр цэцэн үг
Илжиг модон хударгандаа
Илжгэнд эвэр ургаж
Эмст сахал ургах
Илжигний чихэнд алт хийвч сэгсэрнэ
Аргал ус хийвч сэгсэрнэ
Илжгэн жилийн хавар
Илжгэн жилийн намар
Илжиг унасан ноён
Тахиа унасан түшмэл
Илжиг амьт. #Бие монгол адуунаас багавтар
Толгой данхгар
Чих урт
Үхэр шиг сүүлтэй
Их төлөв үнсэн саарал зүстэй
Нэг зүйл битүү туурайтан: илжиг ачуулах дуртай
Эргүү магтуулах дуртай
Эр эмийн хооронд илжиг шиг бүү жороол
Үгийн гарал
From Proto-Mongolic *elǰigen. Compare Buryat элжэгэн (elžegen), Kalmyk элҗги (eljgi), Dongxiang enzhegve.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.