импорт
Тайлбар
- 1.Гадаад орноос оруулсан бараа таваар
- 2.Улс оронд оруулж ирсэн нийт бараа таваарын дүн болон өртөг.
Нийлмэл үг
импорт оруулах бодлого — эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийснээр гадаадын бүтээгдэхүүнийг байнга оруулах бодлого
импортын татвар — гадаадаас оруулж байгаа бараанд улсаас тогтоосон татвар
импортын хувь хэмжээ — гадаадаас оруулах бараанд засгийн газраас тогтоосон тоо хэмжээ, хязгаар
Товчилсон үг
Автоимпэкс — Авто Импорт, Экспорт [компани]
Агротехимпэкс — Агротехникийн Импорт, Экспорт
АИХН — Авто Импорт Хангамжийн Нэгдэл
КИХН — Комплекс Импорт Хангамжийн Нэгдэл
МТИН — Монголын Техник Импорт Нэгдэл
НИХН — Нефть Импорт Хангамжийн Нэгдэл
ТББИН — Төрөл Бүрийн Барааны Импорт Нэгдэл
ТИК — Техник Импорт Компани
ТИН — Техник Импорт Нэгдэл
ТИХН — Техник Импорт Хангамжийн Нэгдэл
ХААТИХН — Хөдөө Аж Ахуйн Техникийн Импорт Хангамжийн Нэгдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.