инээд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Инээх үйлийн нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | инээд |
|---|---|
| Харьяалахын тийн | инээдийн |
| Заахын тийн | инээдийг |
| Өгөх орших тийн | инээдэд |
| Гарахын тийн | инээдээс |
| Үйлдэхийн тийн | инээдээр |
| Хамтрахын тийн | инээдтэй |
| Чиглэхийн тийн | инээд рүү |
| Олон тоо | инээдүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
инээд алдах — тэсгэлгүй инээх
инээдээ барих — инээхийг тэсвэрлэх
инээд болгох — хөөр баяр болгох
инээд муутай — амархан инээдэг, инээд хүрэхэд хориглож тэсдэггүй зантай
инээд хүрэх — инээд сайн муугаар дэврэн хөдлөх
хүйтэн инээд — хорсож басамжилсан инээд
инээд биш ханиад — баяр биш зовлон
чамд инээд над ханиад — чамд баяр над зовлон, хүний зовлонг ойлгохгүй байх нь
инээд наадам болох — тоглоом наадам болгох
инээд наадам хийх — а.баяр хөөр болох; б.тоглоом шоглоом хийх
инээдээ барах — а.ихэд инээх; б.дургүйцлээ хэлэх
Хэлц үг
хөх инээд хүрэх — а.дургүйлхэн хорссон байдал гаргах, зэвүүцэх; б.басамжлах, тавлах
инээд ханиад болох — хөөрөн найрч наргиан дэвжээн болох
Хүрээний олон гуйлгачин инээд ханиад болж, шогтой хошин үг хэлэлцэн, бүлэг бүлгээр нийлж, хятад пүүсийг дараалан эрхлэв (Б.Ринчен, Үүрийн туяа).
↑ хөх инээд хүргэх
↑ хүйтэн инээд
Инээд биш ханиад шүү
Өнөөдөр биш маргааш шүү
Инээд биш ханиад
Элэг биш уушги
Инээд болоход хөгтэй
Ханиад болоход гэмтэй
Инээд инээдэмдээ
Хаалга цуургандаа
Инээд ханиадны эгч
Элэг дэлүүний нагац
Инээд хөөрч хэрүүл болно
Манан хөөрч үүл болно
Инээд шог ахадвал ажлын саад
Ачаа тээш ахадвал замын саад
Инээд эетэй
Ханиад ханьтай
Хоршоо үг
инээд тохуу — элэглэн шоолж наадах нь
инээд хөөр — сэтгэл баясаж, хөгжин хөөрөх нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.