ир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мэс, зэвсгийн юмыг зүсэх, хэрчих, огтлох, хагалах хурц зүйл
- 2.Юмны илтэс, нимгэн хэсэг;
- 3.Дур хүсэл, сонирхол
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгblade, edge
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ир |
|---|---|
| Харьяалахын тийн | ирийн |
| Заахын тийн | ирийг |
| Өгөх орших тийн | ирэнд |
| Гарахын тийн | ирнээс |
| Үйлдэхийн тийн | ирээр |
| Хамтрахын тийн | иртэй |
| Чиглэхийн тийн | ир лүү |
| Олон тоо | ирнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүхний ир — сүхний хагалах, хэрчих хурц ирмэг
хадуурын ир — хадуурын өвс зэргийг хадах хяргах этгээд
хутганы ир — хутганы огтлох, зүсэх этгээд
ир байр — хуучир. - тулаанд бэлтгэх дайны жагсаал, тэргүүн эгнээний хориглолт
ир мохох — юмны ир элэгдэж муудах
ир мярах — хайч, хутга зэргийн торгон ир орох
ир харих — ир мохох
ир тохируулах — мэс зэвсэг хуруулах
ирээ идэх — хайчны дэглий чангадаж, солби нь хэтэрснээс ирээ зажлан, хайчилж болохгүй болох
торгон ир — туйлын хурц ир
ир мятрах — ир мохох
ир нэмэх — зориг чадал нэмэх
ир суух — зориг чадал нэмэгдэх
ир дарах — хорхойгоо дарах
ир орох — дур хүсэл орох
ир нь ханах — хорхой нь дарагдах, сэтгэл ханах
цавууны ир — наалдаа, лагшин юм
Хэлц үг
хутганы ирэн дээр — аюулд тулах, хүрэх
Ил өөтэй хүн хэлсээр
Ир сайтай хутга хүрсээр
Ир гэхлээр мяраах
Ид гэхлээр долоох
Ир сайтай хутга
Эрчим сайтай дээс
Хоршоо үг
ир мөр — ир болон ирийн ар этгээд
ир чадал — ааг омог, хүч чадал
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠢᠷ (ir) ир (ir) From Proto-Mongolic *hir, compare Daur xir.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.