лаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Асааж гэрэл гаргах зориулалтаар дотор нь бүдүүвтэр утсан гол суулгасан тослог зүйл, лаваар хийсэн дэнгийн зул
- 2.Амьтан, эрдэс, ургамлаас гарах уян чанартай, амархан хайлах, шатах чанартай, усанд уусдаггүй тослог эд
- 3.цахилгаанАливаа эх үүсвэрээс гарах гэрлийн хүчийг хэмжих нэгж
- 4.Хүний биеийн тогтмол хэмд хайлдаг тосонд шингээсэн эмээр хийсэн эмчилгээний бүтээгдэхүүн
- 1.Юмыг муухай, бузар хэмээн жигшихэд хэрэглэх аялга үг
- 1.Голын ёроолд хуримтлагдсан лаг шавар
Англи утга
- нэр үгcandle
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | лаа |
|---|---|
| Харьяалахын тийн | лааныW |
| Заахын тийн | лаагW |
| Өгөх орших тийн | лаандW |
| Гарахын тийн | лаанаасW |
| Үйлдэхийн тийн | лаагаарW |
| Хамтрахын тийн | лаатайW |
| Чиглэхийн тийн | лаа руу |
| Олон тоо | лаануудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
лаа асаах — лавын дэн асаах; лааны голд гал ноцоох
лаа барих — лаа асаах
лаа сүүмэлзэх — салхинд лааны гэрэл гуйвалзан бүдгэрэх
лаа хийх — лаа бүтээх, лаа үйлдвэрлэх
лаан баримал — лааны хүчил, тосон будгийг лаанд найруулаад, өнгө будгийн ялгарлаар амьд мэт харагдуулах баримлын урлаг
лааны бадам — шатаж байгаа лааны голын үзүүрт бөөгнөрсөн хөө
лааны гол — лааны тосонд суулгасан гал ноцоох нарийн утас
лааны гэрэл — лаа ноцооход гарах гэрэл
лааны суурь — лааг босоогоор хатгаж тогтоох тавиур
лааны тавиур — лааны суурь
лааны тос — лаа хийдэг лаав, парафин
лааны хэв — лаа цутгах хэв
хайлган лаа — амархан урсдаг лаа
зөгийн лаа — зөгийн лаав
цагаан лаа — тунгалаг лаав
зуун лааны чийдэн — зуун ваттын чийдэн
лаа хорхой — амьт. - модонд амьдардаг нэг зүйл шавж
лаа ихтэй голд машин суух — лаг шавартай голд машин суух
Хэлц үг
Найман сард бороо орохоор
Лаа сард цас ор
Зүйр цэцэн үг
Лаагаа ч иднэ үү
Гуагаа ч иднэ үү
Хоршоо үг
лаа/лаа дэнлүү — гэрэл гаргах хэрэгсэл
Товчилсон үг
Монлаа — Монгол Лаа [компани]
Үгийн гарал
From Mandarin 蠟 /蜡 (là, “wax; candle”). Doublet of лав (lav).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.