лавлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрэг явдлын үнэнийг магадлах, дахин асуух
- 2.нэрЛавлах зүйл гэсэн холбоо үгийн хураагдаж нэршсэн хэлбэр, мэдээлэл өгөх зориулалттай ном сэтгүүл, мэдээлэх товчоо
- 1.Яр шархны бээрлэсэн газрыг цоолж цус идээ гаргах;
- 2.Нимгэн юмыг цоолох.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | лавлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | лавлана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | лавлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | лавлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | лавлажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | лавласан |
| Хэвшсэн нэр (-даг) | лавладаг |
| Холбох нөхцөл (-ж) | лавлаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | лавлаад |
| Болзох нөхцөл (-вал) | лавлавал |
| Хүсэх (-маар) | лавламаар |
| Захирах (-аарай) | лавлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | лавлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
лавлан асуух — хэрэг учрын үнэн эсэхийг тодруулан асуух
лавлан барилцах — бөхчүүдийн харилцан лав барилцах
лавлан үзэх — а.андуу харсан байх гэж дахин сайтар ажиглах, барьж тавьж үзэх; б.хэрэг явдлын үнэн эсэхийг тодлоход хяналт болгож ашиглах
лавлах бичиг — мэдэхийг хүссэн зүйлийг олж үзэх ном, бичиг
лавлах товчоо — асуусан хүссэн зүйлд хариу өгөх газар
утасны лавлах — утасны жагсаалт, шаардлагатай утсаа олох мэдээллийн сан
Зүйр цэцэн үг
Асуух лавлах хорш. (асууж баттай мэдэх) лавласан явдал ташааралгүй
Савласан юм гээгдэлгүй
Хоршоо үг
асуух лавлах — асууж баттай мэдэх) лавласан явдал ташааралгүй, савласан юм гээгдэлгүй зүйр. - аливаад хянамж, болгоомж чухал
Товчилсон үг
ЗЛТ — Зар Лавлах Товчоо
ЛМ — Лавлах Мэдээлэл
ЛМФ — Лавлах Мэдээллийн Фонд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.