латин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эртний италийн Лациум мужид оршин сууж байсан овгийн нэр;
- 2.Эртний Римийн үед хамаарах хэл бичиг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | латин |
|---|---|
| Харьяалахын тийн | латины |
| Заахын тийн | латиныг |
| Өгөх орших тийн | латинд |
| Гарахын тийн | латинаас |
| Үйлдэхийн тийн | латинаар |
| Хамтрахын тийн | латинтай |
| Чиглэхийн тийн | латин руу |
| Олон тоо | латинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
латин галиг — латин үсгээр бүрдсэн галиг үсэг
латин үсэг — латин цагаан толгой
латин хэл — Энэтхэг Европын язгуурын хэлний роман төрлийн мөхсөн хэл
латин цагаан толгой — дэлхийн алдарт гурван их үсгийн системийн нэг; авианы үсэгт цагаан толгой; VII зуунд Эртний Ромд үүссэн, анх хорин үсэгтэй байсан боловч хожим нэмж хорин зургаан үсэгтэй болгосон
Товчилсон үг
АЛА — Ази, Латин Америк
ЛАИ — Латин Америкийн Интеграци
ЛАИХ — Латин Америкийн Интеграцийн Холбоо
ЛАСХ — Латин Америкийн Сэтгүүлчдийн Холбоо
ЛАУБ — Латин Америкийн Улсуудын Байгууллага
ЛАУТНББХ — Латин Америкийн Улс Төрийн Намуудын Байнгын Бага Хурал
ЛАХ — Латин Америкийн Хүрээлэн
ЛАЧХН — Латин Америкийн Чөлөөт Худалдааны Нийгэмлэг
ЛАЧХХ — Латин Америкийн Чөлөөт Худалдааны Холбоо
ЛАЭЗК — Латин Америкийн Эдийн Засгийн Комисс
ЛАЭЗС — Латин Америкийн Эдийн Засгийн Систем
ЛҮҮХ — Латин Үсгийн Үндэсний Хөтөлбөр
МХКЦТҮЛҮТС — Монгол Хэлний Кирилл Цагаан Толгойн Үсгийг Латин Үсгээр Тэмдэглэх Стандарт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.