маани
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинБуддын шашны нэгэн зүйл уншлагын ном
- 2.шашинАрьяабал бурхны зургаан үсэгт зүрхэн тарни
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | маани |
|---|---|
| Харьяалахын тийн | маанийн |
| Заахын тийн | маанийг |
| Өгөх орших тийн | маанид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | маанитай |
| Чиглэхийн тийн | маани руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
маанийн ерөөл — нас нөхчигсдийн хойдын буянд зориулж маань унших, ерөөл тавиулах шашны зан үйл
маани унших — тарни унших
маанийн хүрд — маанийн зургаан үсэг тэргүүтнийг олонтоо хуйлсан хүрд
маанийн овоо — а.маанийн судар буюу хорлоор хийж босгосон овоо; б.маанийн зургаан үсэгт чулуугаар овоолсон овоо
Хэлц үг
маани тоолох — ажил хэрэгт залхуурч, удаан хойрго хандах
Бурханд мөргөхөөр бяруугаа сурга
Маани тоолохоор малаа усал
Маани тоолоход эрих хэрэгтэй
Мал хариулахад шилбүүр хэрэгтэй
Маани тоолохоор
Малаа усалсан нь дээр
Маани уншивч аялгуу нийлэхгүй
Манханд явавч морь нийлэхгүй
Мах идэвч шөл нийлэхгүй
Зүйр цэцэн үг
Мааниас өөр номгүй
МахНаас өөр хоолгүй
маанийн ном номын дээд, мах, сүү хүнсний дээд
Хоршоо үг
маани мэгзэм — буддын шашны ёсны нэгэн зүйл уншлагын ном
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.