Үндсэн хэсэг рүү шилжих

мал

нэр үг/maɮ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠮᠠᠯ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьт. Гэрийн тэжээвэр адгуус, амьтан; хүн төрөлхтний амин зуулга, аж ахуйн шаардлагаар удаан хугацаанд адуулан маллаж, ашиг шимийг нь хүртэж ирсэн таван хошуу мал
  2. 2.
    шилжсэн утгадоромжБусдыг мал мэт үзэн доромжлох үг

Англи утга

  • нэр үгlivestock, cattle

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмал
Харьяалахын тийнмалын
Заахын тийнмалыг
Өгөх орших тийнмалд
Гарахын тийнмалаас
Үйлдэхийн тийнмалаар
Хамтрахын тийнмалтай
Чиглэхийн тийнмал луу
Олон тоомалууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • таван хошуу мал — хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ

  • бог мал — хонь, ямаа

  • бод мал — адуу, үхэр, тэмээ

  • богино хөлийн мал — бог мал

  • урт хөлийн мал — бод мал

  • халуун хошуутай мал — хонь, адуу

  • хүйтэн хошуутай мал — тэмээ, ямаа, үхэр

  • малын бэлчээр — мал идээшлэх газар

  • малын тэжээл — малд өгөхөөр бэлтгэсэн өвс хадлан, дарш зэрэг зүйлс

  • малын хашаа — малыг хүйтэн сэрүүнээс хамгаалан барьсан байгууламж

  • амины мал — хувийн мал

  • нийгмийн мал — нэгдэл, улсад нийгэмчилсэн мал

  • тэжээвэр мал — гахай, шувуу болон таван хошуу малыг хамруулсан ерөнхий нэр

  • мал аж ахуй — таван хошуу малыг өсгөн үржүүлэх, адуулан маллах ажлыг голлон эрхэлсэн салбар

  • мал аж ахуйн орон — мал аж ахуйг голлон хөгжүүлдэг улс орон

  • мал бааз — улсын бэлтгэлийн малыг хүлээн авах газар

  • мал тариалангийн ажил — мал ба тариалан хосолсон ажил

  • мал оторлох — малыг өвс бэлчээр сайтай алс газар хариулан маллах, таргалуулах

  • мал сувайрах — хээлтэгч мал төллөхгүй жил өнжих

  • мал төллөх — малын үр төлөө гаргах

  • мал тэвээрэх — ядарч, доройтсон мал тэнхэрч таргалах

  • мал туувар — а.малаа туун явах алсын нүүдэл; б.улсын бэлтгэлийн малыг мал баазад хүргэхээр тууварлан явах нь

  • мал туугч — улсын бэлтгэлийн мал тууварлан явагч

  • мал зүйн ухаан — ш.у. - мал, амьтны биологи, аж ахуйн онцлог, үржүүлэг, тэжээллэг, маллагааны онол, ашиглах, засан сайжруулах зарчим, арга барилыг судлах ухаан

  • мал эмнэлэг — малын өв­чин эмгэгийг эмчлэх, сэргийлэх газар

  • мал эмнэлгийн ухаан — ш.у. - малын өвчнийг судлах, эмчлэх, сэргийлэх тухай шинжлэх ухаан

  • малын эмч — мал эмнэл­гийн ухаанд мэргэшсэн хүн

  • малын ашиг шим — малын үс ноос, мах сүү, арьс шир зэрэг

  • малын зах — мал худал­даалах газар

  • мал тооллого — малын тоо толгойг гаргах, бүртгэх үйл

  • мал тооллогын комисс — мал тоолох хүмүүс

  • хадаасны мал — хуучир. - тогтоож өгсөн тооноос илүү гарган бэлтгэсэн албаны мал

  • мал дагавал ам тосдоно цэцэн — мал малласан хүн малынхаа ашиг шимийг хүртэн амьдрах

  • Яадаг муу мал яриа

Хэлц үг

  • мал болох — хэт их согтох

  • мал гаргах — нядлах

  • мал хүүлэх — бусдын малыг залилж завших

  • мал ятгах — малыг бэлчээрт нь тогтоох

  • мал малын захтай — таван хошуу малын аль алин нь цөөнгүй байдаг сүрэгтэй

  • газар гишгэх малгүй, ган хийх нохойгүй — ядуу зүдүү амьдрах

  • малд нүдтэй — мал зүсэлж танихдаа сайн, гярхай

  • малын тоос идэх — мал маллаж амьдрах, мал хариулах арчлах зэргийн ажил хийх

    ...малын тоос идсэн хөдөө газрын хөгшин залуу хүмүүс энэ цагаан сар хэчнээн баяр хөөртэй шинэлсэн бэ (Д.Бөх, Гүйлсэн хуар).

  • малын тоос даах — мал хариулсан

    Барга нутагт жаран долоодугаарх хавар намраа угтаж яваа энэ өвгөн бол нэг насаараа малын тоос даасан баялаг туршлагатай хашир малчин юм сан (Борнууд Дорж, Малжлалын үйлдвэрлэлийн шинэ замаар).

  • ↑ газар гишгэх малгүй, ган хийх нохойгүй

  • ↑ газар тамгалах малгүй

  • ↑ сэтэртэй мал шиг

  • ↑ тулах модгүй, тоолох малгүй

  • ↑ хужирссан мал шиг

  • Ан хийсэн хүн баяжихгүй

  • Мал адуулсан хүн бадарлахгүй

  • Маани тоолоход эрих хэрэгтэй

  • Мал хариулахад шилбүүр хэрэгтэй

  • Мал асарвал аманд тустай

  • Хүүхэд асарвал аминд тустай

  • Мал болгон халзан уу

  • Лам болгон эрдэмтэй юү

  • Мал буян нь үгүй боловч

  • Махан хэл нь тасраагүй

  • Мал бэлчээрээр

  • Хүн хичээлээр

  • Мал гэвэл ганц нүдтэй

  • Хоол гэвэл хоёр нүдтэй

  • Мал гэвэл магнайгаа барина

  • Мах гэвэл хутгаа билүүднэ

  • Хонь гэвэл хойшоо сууна

  • Хоол гэвэл шүлсээ гоожуулна

  • Мал гэхэд малгайгаа нуух

  • Мах гэхэд магнайгаа илэх

  • Мал гэхээр дорогшоо харна

  • Мах гэхээр дээшээ харна

  • Мал гэхээр махисхийнэ

  • Мах гэхээр ангасхийнэ

  • Мал гэхээр яс нь хавтайна

  • Мах гэхээр магнай нь тэнийнэ

  • … болон өөр 101

Зүйр цэцэн үг

  • Мал гэвэл хойшоо

  • Мах гэвэл урагшаа

  • Мал эзнээ дууриадаг

  • Малгай толгойгоо дууриадаг

  • Мал муугаа сэжнэ

  • Малгай толгойгоо дарна

Хоршоо үг

  • мал маллагаа — мал адгуулах арга ажиллагаа

  • мал адгуус — мал амьтан

  • мал амьтан — тэжээвэр болон зэрлэг амьтан

  • мал сүрэг — эзэмшиж буй мал

  • хонь мал — хонь тэргүүтэй бусад мал

  • адуу мал — адуу голлосон бусад мал

  • үнээ мал — үнээ болон бусад мал

  • үхэр мал — а.үхэр голлосон мал; б.таван хошуу мал

  • мал хар — мал, хөрөнгө

  • мал хөрөнгө — өмч, хөрөнгө

Товчилсон үг

  • БМААЭШХ — Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • ГББМААЭШХ — Говийн Бүсийн Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • МАА — Мал Аж Ахуй

  • МААГ — Мал Аж Ахуйн Газар

  • МААМС — Мал Аж Ахуйн Машинт Станц

  • МААСЭШХ — Мал Аж Ахуйн Сургалт, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • МААФ — Мал Аж Ахуйн Ферм

  • МААХ — Мал Аж Ахуйн Хүрээлэн

  • МААЭШ — Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээ

  • МААЭШХ — Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • МААЯ — Мал Аж Ахуйн Яам

  • МБК — Мал Бэлтгэлийн Комисс

  • МБЦ — Мал Бордох Цэг

  • ММЭХ — Монголын Мал Эмнэлгийн Холбоо

  • МСГХХМН — Мал Сүргийг Гэмт Халдлагаас Хамгаалах Монголын Нийгэмлэг

  • МСГХХН — Мал Сүргийг Гэмт Халдлагаас Хамгаалах Нийгэмлэг

  • МТ — Мал Тууварчид

  • МТБ — Мал Төллүүлэх Бааз

  • МТЯ — Мал Тариалангийн Яам

  • МУГ — Мал Угаах Газар

  • МЭ — Мал Эмнэлэг

  • МЭАЦС — Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Станц

  • МЭБТС — Мал Эмнэлэг, Биотехнологийн Сургууль

  • МЭГ — Мал Эмнэлгийн Газар

  • МЭМААХХ — Монголын Эрчимжсэн Мал Аж Ахуйг Хөгжүүлэх Холбоо

  • МЭҮА — Мал Эмнэлэг, Үржлийн Алба

  • МЭФ — Мал Эмнэлгийн Факультет

  • МЭХ — Мал Эмнэлгийн Хүрээлэн

  • МЭЭСБУЛ — Мал Эмнэлгийн Эмийн Сорилт, Баталгаажуулалтын Улсын Лаборатори

  • МЭЭШХ — Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

  • УМЭАЦТЛ — Улсын Мал Эмнэлэг, Ариун Цэврийн Төв Лаборатори

  • УМЭГ — Улсын Мал Эмнэлгийн Газар

Үгийн гарал

From Arabic مَال (māl, “property”) via a Turkic language.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.