малар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанМануулын нэгэн зүйл, биеэр мууртай төстэй, толгой бөөрөнхий, хошуу охор, хамрын үзүүр халцгай, сахал урт, ам том, нүд дүгрэг, сүүл уртавтар, дөрвөн мөч нь нарийвтар урт бөгөөд хурц махир хумстай, бүх бие нь шаргал, хар алаг сортой, хэвлий цайвар нэгэн зүйл махан идэшт хөхтөн; малар мануул амьт. (толгой дүгрэг, хошуу охор, хамрын үзүүр нүцгэн, ам том, сахал урт, бие бүдүүвтэр болоод бөгтөр, махир хумстай, говь тал, манх дов болон уулын шугуй, бусад амьтны нүх, чулууны завсар, ганга зэрэгт амьдарч, шөнө гарч, тарвага, алагдаага, оготно, зэрэг мэрэгчид, жижиг шувуугаар хооллодог мийн төрлийн нэг зүйл амьтан).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | малар |
|---|---|
| Харьяалахын тийн | малрын |
| Заахын тийн | малрыг |
| Өгөх орших тийн | маларт |
| Гарахын тийн | малраас |
| Үйлдэхийн тийн | малраар |
| Хамтрахын тийн | малартай |
| Чиглэхийн тийн | малар луу |
| Олон тоо | малрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
малар өтөг — амьт. - бие дөрвөөс таван тохой урт, сүүл охор, толгой, цээж, хэвлий, нуруу, бөгс орчмоор цагаан, дөрвөн мөч хар хүрэн, үс өтгөн бөгөөд нягт, хүйтэнд тэсвэртэй нэгэн зүйлийн хөхтөн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.