мануухай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Араатан, жигүүртнээс хот хороо, тариагаа хамгаалан босгосон хүн дүрст зүйл
- 2.шилжсэн утгаӨөрийн гэсэн санаа бодолгүй, мэдлэг чадвар муутай, арчаагүй хүн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мануухай |
|---|---|
| Харьяалахын тийн | мануухайн |
| Заахын тийн | мануухайг |
| Өгөх орших тийн | мануухайд |
| Гарахын тийн | мануухайгаас |
| Үйлдэхийн тийн | мануухайгаар |
| Хамтрахын тийн | мануухайтай |
| Чиглэхийн тийн | мануухай руу |
| Олон тоо | мануухайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мануухай босгох — дээл, хүрэм зэргийг хүн дүрстэй болгон шовойлгох
хөдсөн мануухай — хөдсөөр хийсэн хүний дүрс
хүн биш мануухай — эрх мэдэлгүй, хүч дорой хүн
Хэлц үг
махан мануухай — чадал хүч, хөдөлгөөн муутай, нунж дорой хүн
Чоно орсон хойно
Мануухай босгоно
Зүйр цэцэн үг
Үүр цайсан хойно өндөр цагаан мануухай босгох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.