машин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүтээгдэхүүн гаргах зориулалтын оньсон хүрд бүхий төхөөрөмж
- 2.Тээврийн хэрэгсэл
- 3.шилжсэн утгаАливаа үйлийг машин тэргээр гүйцэтгэх мэт ажиллах нь
- 4.дөрвөн дугуйтай, моторт тээврийн хэрэгсэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcar, auto, automobile; machine, machinery; engine; lumber carrier
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | машин |
|---|---|
| Харьяалахын тийн | машины |
| Заахын тийн | машиныг |
| Өгөх орших тийн | машинд |
| Гарахын тийн | машинаас |
| Үйлдэхийн тийн | машинаар |
| Хамтрахын тийн | машинтай |
| Чиглэхийн тийн | машин руу |
| Олон тоо | машинууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бичгийн машин — юм бичихэд зориулагдсан машин
махны машин — махыг жижиглэн хэрчих зориулалтын хэрэгсэл
сүүний машин — сүүг боловсруулан цөцгий цохих зориулалтын төхөөрөмж
сахлын машин — сахал хусах зориулалтын хэрэгсэл
оёдлын машин — оёх үйл хийдэг зориулалтын төхөөрөмж
тооны машин — тоог бодон хариу гаргах төхөөрөмж
тооцоолон бодох машин — мэдээллийг боловсруулах орчин үеийн электрон тооцоолон бодох хэрэгсэл
машин худаг — машинаар өрөмдөн ухаж, хөөрөг угсарсан гүн худаг
суурь машин — ямар нэгэн юм боловсруулан хийх үйлдэх төхөөрөмж
ачааны машин — ачаа зөөх зориулалттай тээврийн хэрэгсэл
суудлын машин — хүн суух зориулалттай тээврийн хөнгөн хэрэгсэл
хоолны машин — их иддэг хүн
Хоршоо үг
машин механизм — техник, тоног төхөөрөмж
машин техник — оньсон хөдөлгүүр бүхий техник хэрэгсэл
машин тэрэг — тээврийн хэрэгсэл
Товчилсон үг
АМЗЗ — Авто Машин Засварын Завод
АМЗТҮС — Авто Машин, Засвар, Техник Үйлчилгээний Станц
АММБ — Авто Машин Механизмын Бааз
АТМ — Автомат Машин (бэлэн мөнгөний)
БММ — Барилгын Машин Механизм
БММБ — Барилгын Машин Механизмын Бааз
БММЗ — Барилгын Машин Механизмын Завод
БММЗБ — Барилгын Машин Механизмын Засварын Бааз
БММЗГ — Барилгын Машин Механизмын Засварын Газар
БММЗЗ — Барилгын Машин Механизмын Засварын Завод
МАМСХ — Монголын Авто Машин Сонирхогчдын Холбоо
МЗ — Машин Засвар
МЗС — Машин Засварын Станц
ММБ — Машин, Механизмын Бааз
МТС — Машин, Тракторын Станц
МТТ — Машин, Тоног Төхөөрөмж
ХААММ — Хөдөө Аж Ахуйн Машин Механизм
ХААММЭШС — Хөдөө Аж Ахуйн Машин Механизмын Эрдэм Шинжилгээний Станц
ЭТМСК — Электрон Техник, Машин Судлалын Корпораци
Үгийн гарал
From Russian маши́на (mašína).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.