Үндсэн хэсэг рүү шилжих

мод

нэр үг[mɔt]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠮᠣᠳᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    ургамалБүдүүн хатуу иштэй олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч, модны саглагар орой болно
  2. 2.
    ургамалТүлээ
IIнэр үг
  1. 1.
    Нэг метр
IIIнэр үг
  1. 1.
    Уртын хэмжээ; 1.06 километртэй тэнцэнэ
IVнэр үг
  1. 1.
    Даалуу, хөзөр зэрэг тоглоомын нэг ширхэг

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгtree (large woody plant); grove, arbor; staff, stave, stick; wood, timber, lumber; firewood; skateboard

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмод
Харьяалахын тийнмодны
Заахын тийнмодыг
Өгөх орших тийнмодод
Гарахын тийнмодноос
Үйлдэхийн тийнмодоор
Хамтрахын тийнмодтой
Чиглэхийн тийнмод руу
Олон тоомоднууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бут мод — туг тугаар багцлан ургах мод

  • зуун мод — ойгоос тасархай хэсэг бөөм мод

  • хэрүү мод — уулын ард хүй хүйгээр нягт ургасан мод

  • хайдаг мод — онгоцны ёроолд нуруу болгон хадсан мод

  • хүн мод — ганц хүн тэмээнд юм ачихад нөгөө талд хүнийг орлон тэнг тулах ацтай мод

  • модон эдлэл — модоор хийсэн зүйл; модон аяга, модон байшин, модон гадас, модон савх, модон хувин гэх мэт

  • мод огтлох — ургаа модыг хөрөөдөж унагах

  • мод бэлтгэл — модыг ямар нэгэн зүйлд хэрэглэхээр зэхсэн нь

  • модны мужаан — модоор эдлэл хийх, засварлахад мэргэшсэн хүн

  • модны давирхай — мод­ноос ялгарах хар хүрэн, хар өнгийн хурц үнэртэй зунгааралдсан шингэн наалдамхай бодос

  • модны дурс — модны холтос

  • модны эд — модны холтосны доторх хатуу нягт зүйл

  • гэрийн мод — гэрийн тооно, унь, хана, хаалга

  • яс мод — байшин, барилга зэргийн их бие, гол болж байгаа мод

  • босго мод — хөндлөн гишгүүр мод

  • модон морь — а.биеийн тамирын харайж сургуулилах хэрэгсэл; б.морины хиймэл толгой сүүлийг тусгай сууринд уяж, ваадан буулгаж сүүжинд уяж морилсон дүрмээр наадах нэг зүйл тоглоом

  • модон хөлт — гутлын уланд уртхан мод залган явж наадах тоглоом

  • модон бичиг — гурваас дөрвөн цунгийн хэмжээтэй хавтгайлан зассан модон дээр элдэв дүрсийг сийлбэрлэн зурж харилцах нь

  • модон бар — хуучир. - сийлмэл модон хэв

  • модны нохой — амьт. - модхой

  • модны согсор — урга. - өнгө хөх, урт хавтгай навчтай, улаан үртэй, аливаа модонд тогтож ургадаг нэг зүйл ургамал, чанаж үхэрт идүүлэхэд сайн

  • модны чийрмаа цэцэг — урга. - модон иштэй, сийрэг навчтай, янз лянхуа цэцгийн адил бөгөөд үнэр маш их, тоорцог шар, дөрвөн сар цэцэглэдэг нэгэн зүйл цэцэг

  • модны шавтал — урга. - илжгэн чих

  • модон бадам — урга. - хээр бут бутаар ургадаг, цайвар ногоон өнгөтэй, хэлтэс нь ес, нэг салаанаас нэжгээд цэцэглэж, балчингаас навч гарна, эрхэм чийрмаа цэцгийн адил үнэртэй нэг зүйл цэцэг

  • навчит мод — урга. - шилмүүст модноос ялгавартай навч бүхий мод

  • нарс мод — урга. - боргоцой бүхий шилмүүст мод

  • самрын мод — урга. - хуш

  • хайлаас мод — урга. - уян бөгөөд бөх чанартай навчит мод

  • хар мод — урга. - харгай

  • хувь мод — урга. - мөнх ногоон тураг мод

  • шилмүүст мод — урга. - навчит модноос ялгавартай шилмүүс бүхий мод

  • ялам мод — урга. - навчаар нь хүр хорхой тэжээдэг, үрийг нь иддэг нэгэн зүйл мод

  • мод хагалах — хөрөөдсөн модыг жижиглэх; түлээ хагалах

  • мод хөрөөдөх — модыг хэрчим болгон огтлох, түлээ хөрөөдөх

  • гурван мод дурдан — гурван метр дурдан

  • таван мод торго — таван метр торго

  • найман мод газар — най­ман километр газар

  • мод дутах — даалуу, хөзөр зэргээс дутах

  • мод ирэх — тоглоход сайн даалуу, хөзөр таарах

  • завхай мод — а.дүрс өөр боловч нүхний тоо адил хошоодоор хослох даалуу, хөзрийн мод; б.хөзөр, даалуу зэргийн доогуур, муу мод

Хэлц үг

  • модоо барих — хоосрох, ядуурах

  • мод болох — мод шиг хатуурах, хөлдөх

  • модон өмд өмсчихсөн юм шиг — суухгүй хөшөө мэт зогсох байдал

  • мод толгой — гаанс

  • мод ваадан, морь эмээлтэй — а.бүх зүйл бэлэн болсон нь; б.даалуугаар жаа тоглоход хожлын бүх мод өөрийн гарт байгаа нь

  • модон хутгаар үхэр алах — болхи бөгөөд дэмий үйл үйлдэх

    Пүрэвийг чинэглэн өдөөж Содбаатартай но-

  • Далай хэдий гүн боловч ёроолтой

  • Мод хэдий өндөр боловч үндэстэй

  • Залуурын дэргэдэх

  • Мод шулуун

  • Могой бол зулбадаг

  • Мод болж ургадаг

  • Могой мэт зулбаж

  • Мод мэт долрох

  • Мод арвин бол салхинаас айхгүй

  • Хүн арвин бол хүчрээс айхгүй

  • Мод арвиндаа ач их

  • Хүн арвиндаа хүч их

  • Мод бүдүүрвэл сугуйдаг

  • Хүн өсвөл ухаардаг

  • Мод голбол түлээгүй

  • Морь голбол унаагүй

  • Мод модондоо

  • Могой нүхэндээ

  • Мод мушгиу ч ширхэг байдаг

  • Төрөл хартай ч хэлж байдаг

  • Мод нь их бол

  • Сүүдэр нь их

  • Мод нь хөрсөндөө дээрэнгүй

  • Муу нь номхондоо дээрэнгүй

  • Мод өргөстэй боловч чавга нь амттай

  • Монос яртай боловч мойл нь амттай

  • Мод өтөлбөл үндэс олон

  • Хүн өтөлбөл үг олон

  • Мод суулгасан нь мухар өвгөн

  • Жимс идсэн нь замын цагаачин

  • Мод хальстай

  • Хүн нүүртэй

  • Мод хөгширвөл үндэс нь илүү

  • Хүн хөгширвөл мэдэх нь илүү

  • … болон өөр 63

Зүйр цэцэн үг

  • Модны бүдүүн нь

  • Махны тарган нь

  • Модны муу жодоо

  • Махны муу зовлого

  • Ойн мод урттай богинотой

  • Олон хүн сайнтай муутай

Хоршоо үг

  • мод чулуу — хатуу иштэй олон наст ургамал болон байгалийн хатуу биет

  • ой мод — ой хөвч, уулын мод

Товчилсон үг

  • БОМБ — Барилга, Ой, Мод Боловсруулах

  • БОМБҮ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэр

  • БОМБҮАҮЭ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэрийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл

  • МБАА — Мод Боловсруулах Аж Ахуй

  • МБК — Мод Боловсруулах Комбинат

  • МБҮ — Мод Боловсруулах Үйлдвэр

  • МДБ — Мод Дамжуулах Бааз

  • ОААМБҮУЕГ — Ойн Аж Ахуй, Мод Боловсруулах Үйлдвэрийг Удирдах Ерөнхий Газар

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠮᠣᠳᠤ (modu), from Middle Mongol ᠮᠣᠳᠤᠨ (modun), Proto-Mongolic *modun. Cognate with Khamnigan Mongol модо (modo), Buryat модон (modon), Kalmyk модн (modn), Dongxiang mutun, etc.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.