морь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Засч агталсан адуу
- 2.зурхайСарны зурхайн арван хоёр эрхтний долоодахь жил; морин жил (сарны зурхайн арван хоёр эрхтний доторх морь эзэлсэн долоодахь жил), морин сар (морь тохиох сар), морь өдөр (сарны зурхайн арван хоёр эрхтний доторх морь эзэлсэн өдөр), морь цаг (арван нэгэн цаг дөчин минутаас арван гурван цаг дөчин минут хүртэлх хугацаа
- 3.Шагайны хавиргаар босгосон нэг тал нь, тэмээний эсрэг тал
- 4.шилжсэн утгаШатрын нэг бод
- 5.шилжсэн утгаТом, их
Англи утга
- нэр үгhorse; a grown gelding (castrated horse); big; knight
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | морь |
|---|---|
| Харьяалахын тийн | мориныW |
| Заахын тийн | морийгW |
| Өгөх орших тийн | мориндW |
| Гарахын тийн | мориноосW |
| Үйлдэхийн тийн | мориорW |
| Хамтрахын тийн | морьтойW |
| Чиглэхийн тийн | морь руу |
| Олон тоо | моринуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь барих — а.уралдааны морийг барианы газар ирэхэд нь барин авч пайз олгох; б.морийг уналгад хэрэглэхээр барьж авах
морь гарах — уралдааны морьд гарааны зүг явах
морь сайтай — а.сайн морьтой, олон морьтой; б.шилж. олз омогтой, азтай
морь сойх — уралдааны морийг хагсааж биеийг нь живхнүүлэх
морь тавих — а.унаа морьдыг идэшлүүлэхээр тавих, ижилд нь нийлүүлэх; б.өөрийн морийг бусдын адуун сүрэгт нийлүүлэх; в.хурдны морьд гарааны зурхайгаас эргэх
морь тарлах — уралдааны морьдыг наадамд бэлтгэн, ойрхон газар уралдуулах
морь уях — а.уралдах морийг сойх; б.морийг уяанд уях
морь үсэргэх — уралдах морьдыг уралдаанд давхиулж дасгах
морь харах — а.уралдаж буй морьдыг үзэх; б.шилж. шингэн мөр харах, бие засах
морь хөлслөх — уясан морьдыг давхиулан хөлсийг нь гаргах
агт морь — эдэлгээнд хэрэглэхээр засч агталсан адуу
адам морь — явдал хурдан, хөл хөнгөн морь
арилжаа морь — хатир жороо хоёрын хоорондох зөөлөн ялгуумаар явах морины явдал
жороо морь — нэгэн алхамдаа зүүн этгээдийн хоёр хөл, нөгөө алхамдаа баруун этгээдийн хоёр хөлийг тус тус зэрэг гишгэж явах сайвраас хурдан явдалтай морь
сайвар жороо морь — сэлгэж гишгэх морины явдал
хадарган морь — давхил муутай боловч бяр тэнхээ сайтай морь
хайдаг морь — хөтөлгөөгүй дан морь
наадмын морь — а.наадамд уралдах морь; б.наадамд унаж явах морь
тэрэгний морь — тэргэнд хөллөдөг морь
хонины морь — үргэлж унаж эдэлсээр номхорсон морь
морины уяа — а.морь уях, шон мод; б.хурдны морь уях цэрэв
морины хусуур — хоёр талдаа мөлгөр иртэй, морины хөлс хусах хавтгай нимгэн хэрэглэл
морины хүүхэд — хурдан морь унах хүүхэд
морин тармуур — моринд хөллөн, өвс тармах тармуур
морин тойруулга — уралдааны морьд тойрон уралдах газар
морин тэрэг — морь хөллөсөн тэрэг
морин тээрэм — морь оруулж ажиллуулах том тээрэм
морин хана — том том нүдтэй, цөөн тооны тур модтой хана
морин гэр — морин ханаар барьсан гэр
морин цэрэг — морь унан байлдах цэрэг
морин хийл — хөгжим. - чавхдаст хөгжмийн нэг зэмсэг
морин хуур — хөгжим. - хуурын чихний дээд талд морины толгойг сийлж, чавх-даст, нумны хөвчийг морины сүүлний хялгасаар хийсэн хоёр хялгасан чавхдастай хилт хөгжмийн зэмсэг
морин өртөө — хуучир. - мориор улаа нэхэж, алба залгуулах үүрэг бүхий газар
морин агь — урга. - шарилжийн төрлийн нэг зүйл сөөгөнцөр
морин зээргэнэ — урга. - навчгүй нэгэн зүйл сөөг, хар зээргэнэ
морин улаагана — урга. - цагаан цэцэгтэй, гашуун улаан жимсгэнэтэй бут
морин хад — урга. - исгэлэндүү амттай, томхон хар жимсгэнэтэй өргөст бут
морин халгай — урга. - уулын хажуу, ой шугуй дотор ургадаг нэг наст өвс
морин шарилж — урга. - жижиг буурцаг /сагс/ бүхий гашуун амттай, сэнгэнэсэн үнэртэй нэг наст өвс
морины уруул — урга. - голч нэртэн овгийн ургамал, адууны уруул
- … болон өөр 15
Хэлц үг
морийг нь унуулах — хэрэг явдлын үйл явцыг улам түргэтгэх, дэвэргэх
морийг нь эмээллэх — алив юмыг хурдасгах
морь нохой мэт — эзэндээ үнэнч байдал гаргах
морь нь эмээлтэй — а.аян замд гарахад бэлэн; б.хөзөр, даалуу зэргийг тоглоход хожлын бүх мод ирсэн нь
морин дэл дээгүүр — а.байнга морь унах; б.шилж. ажил хэрэгт хөнгөн, хайнга хандах байдал; в.шилж. хурдан, яаруу түргэн
морь сайтай/морьтой [байх] — (хошин) азтай, хийморьтой
Бид морь сайтай л хүн хоол болж байхад буудаг гэдэг байгаа! гэж Мухаршар өгүүлэв (Б.Бааст, Гэнэн хонгор цаг).
Тэр Чэнь Жэньгийн үзээгүй хун шувууд, цээний цэцэгсийг харан, тал нутгийн ховор зоог болох зэрлэг гахайн махыг хүртсэн болохоор Чэнь Жэньтэй уулзахаараа өөрийн амны хишиг морь сайтайг гайхуулан яръя хэмээн бодож байлаа (Зян Рун, Чонон сүлд).
морь харах — (цээр.) шингэн мөр харах, бие засах
Цэрэг цамцныхаа захны товчийг тайлж, морь харахаар гарсан Цэндийн хажуугаар гэр рүүгээ гэлдрэхдээ сэтгэлийн их хөдөлгөөнд автсан байв (Д.Гармаа, Цагаан булаг).
морийг нь унуулах/эмээллэх — улам дэвэргэх, хэрэг явдлын үйл явцыг улам түргэтгэх
Нямхүү хэгжүүн эр дээ. Хүнээр дутагдлаа хэлүүлэх тун дургүй юм даг. Ингэж байгаад бүр цааш нь морийг нь унуулчихгүй байгаа (Ж.Пүрэв, Ундрах инженер).
морин дэл дээгүүр/дээр — байнга морь унах
Ажиглавал энэ залуу морин дэл дээгүүр дарцаглан өсөөд аймгийн арван жилийн хайсан хашаа, дүнзэн байшин дотор эрдэм боловсролын навч нахиагаа дэлгэсэн хөдөөний залуу сэхээтнээс гойд ялгарах юмгүй шиг (Ш.Ванчаарай, Гагнаас).
морины гал таван мянган газар дэгдэх — тачаангуй сэтгэл хөдлөх
Хэрвээ намайг үг алдуулбаас миний увдис сахил цөм эвдэрмүй хэмээсэнд Да лан болмуй хэмээн, морины гал таван мянган газар дэгдэж хүлээхүйеэ Хуай Хүэй гарч очоод баахан удаж эгэн орж ирээд түүний хавиргаар хөнжилд ормогц Да лан бүхий л биеийг тэмтрэн үзвээс торго мэт зөөлөн хөвөн мэт нимгэн (Инжаннаши, Хөх судар).
морины уяа орлох — боол зарц болох
Би хуучин нийгэмд үе улиран морины уяа орлож байсан боол Алдаастыг сурвалжлахаар очив (А.Одсэр, Алдаастын гэрт).
↑ бариулын морь
↑ загасчны морь усгүй
Бөх хэдий хүчтэй боловч
Бүгдээрээ ноцолдоход дийлэхгүй
Морь хэдий махтай боловч
Мянган ташуурыг даахгүй
Гал түлбэл газар нутаг
Морь уявал газар өтөг
Зүйтэй сайхан өвсөнд
Морь эмээлтэйгээ биелнэ
Зөв сайхан үгэнд
Малгай залаатайгаа ганхана
Илд хурц боловч усыг тасалж чадахгүй
Морь хурдан боловч сүүдрээ орхиж чадахгүй
Мах идвэл хүч орох
Морь унавал дэл ургах
Могой хэвлийгээрээ явдаг
Морь хөлөөрөө явдаг
Мод голбол түлээгүй
Морь голбол унаагүй
Мод хэдий өндөр боловч үндэсгүй бол ургахгүй
Морь хэдий хурдан боловч жолоогүй бол болохгүй
Мод цавчсан хүн идэрхүү
Морь унасан хүн ундархуу
Морь авахад шүдий нь хардаг
Мөнгө авахад өнгий нь хардаг
Морь арьснаасаа гадна таргалдаггүй
Морь гуядахад луус айна
Морь дэлтэй
- … болон өөр 89
Зүйр цэцэн үг
Морь дэлтэй сүүлтэй
Хүн дээртэй доортой
Морь нь гундаж
Дээл нь гандах
Морины сайныг унан байж мэднэ
Хүний сайныг ханилан байж мэднэ
Эр хүн зорьсондоо
Эмээлт морь харайсандаа
Могойг нарийн гэж бүү энд
Хатгаж болох
Морийг номхон гэж бүү энд
Хайрч болох
Мод хэдий өндөр боловч үндэсгүй бол ургахгүй
Морь хэдий хурдан боловч жолоогүй бол давхихгүй
Хоршоо үг
морь мал — адуу мал
унаа морь — эдэлгээнд хэрэглэхээр засч агталсан адуу
хүлэг морь — сайн морь
Товчилсон үг
ММУХ — Монголын Морь Уяачдын Холбоо
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠮᠣᠷᠢ (mori), from Middle Mongol ᠮᠣᠷᠢᠨ (morin), from Proto-Mongolic *morïn. Cognate with Buryat морин (morin), Kalmyk мөрн (mörn), Dongxiang morei, etc. Compare also Manchu ᠮᠣᡵᡳᠨ (morin, “horse”), Japanese 馬 (uma, “horse”), Ainu ウンマ (umma, “horse”),Nivkh мурӈ (murŋ, “horse”), Korean 말 (mal, “horse”), Thai ม้า (máa, “horse”), Chinese 馬/马 (mǎ), Vietnamese ngựa (“horse”), and Proto-Indo-European *marḱ- (“horse”) and descendants such as Irish marc (“horse”, archaic) or English mare (“female horse”). More at *marḱ-.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.