муудах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Муу болох, хэтэрхий муугийн учир тохирохгүй болох
- 2.Тэнхээ дор орох
- 3.Эв эе эвдрэх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | муудах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | муудна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | муудлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | муудав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | мууджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | муудсан |
| Хэвшсэн нэр (-даг) | мууддаг |
| Холбох нөхцөл (-ж) | муудаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | муудаад |
| Болзох нөхцөл (-вал) | муудвал |
| Хүсэх (-маар) | муудмаар |
| Захирах (-аарай) | муудаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | муудахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрэл нь муудах — гэрэл муу байгаагаас юм хийх боломжгүй байх
өнгө нь муудах — өнгө муутай учраас нийцэхгүй байх
сурлага муудах — хичээлдээ тааруу, муу болох
мах муудах — мах үнэр орох
ногооны сөл муудах — нарны илч буурч ногооны шим муу болох
тэнгэр муудах — тэнгэр эвгүйрхэх
чанар муудах — чанар муу болох
бие муудах — бие өвчин эмгэгт баригдах, бие дорой болох
нүд муудах — нүдний хараа муу болох, юм харахаа болих
Хэлц үг
ам муудах — эе эвдрэн муу хэлэх
Мандах төрийн түшмэл эндлээ илчилдэг
Муудах төрийн түшмэл ослоо далдалдаг
Зүйр цэцэн үг
Муу хүн сэхээгүй
Муудсан өвс шингүүргүй
Муудвал ноён олон
Мухардвал бэрх олон
Муудахад нөхөр хол
Үгүйрэхэд баян хол
Муудсан ухна хотноос гарахгүй
Муудсан ноён өргөөнөөс гарахгүй
Хоршоо үг
сайдах муудах — а.сайн муу болох; б.бие тэнхээ дээрдэж дордох; в.нэг эвлэрч нэг салах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.