муур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанМийнхэн овог, мий төрөл, гэрийн тэжээвэр дэлэнт амьтан
Англи утга
- нэр үгcat
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | муур |
|---|---|
| Харьяалахын тийн | муурын |
| Заахын тийн | муурыг |
| Өгөх орших тийн | муурт |
| Гарахын тийн | муураас |
| Үйлдэхийн тийн | муураар |
| Хамтрахын тийн | мууртай |
| Чиглэхийн тийн | муур луу |
| Олон тоо | муурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
муурын амнаас мултарсан хулгана — аюул осол, зовлонгоос хэлтрэх
муурын нүдээр харах — муухай харах
Өнөөх дээрэм гаднаас сандарсаар орж ирээд муурын нүдээр Жамба бид хоёрыг ээлжлэн харж хараад баруун хойдтой тэрийн унтаж байгаа нэг дээрмээ хэд түлхээд... (Өлзийбат, Энгийн нэг хөдөлмөрчин).
муурын тарни унших — дургүйцэн дүтнэж бувтнах
Эр хүн байж хэлэх гэснээ шулуухан хэлнэ байгаа даа. Муурын тарни уншаад л... арчаагүй гэдэг нь.
↑ нохойд шахуулсан муурын нүдээр ширтэх
↑ сохор муурт үхсэн хулгана
↑ үйл нь ирсэн хулгана муурын хамрыг маажна
Могой уур ихтэй
Муур нойр ихтэй
Могой шиг гулгаж
Муур шиг мяраах
Муу муудаа эр
Муур хулганадаа эр
Муу хүн биеэ магтана
Муур хөлөө маажна
Муур хярзангаа магтана
Муу хүн биеэ тооно
Муур хумсаа тооно
Муу хүн сандарвал заль эрнэ
Муур сандарвал мод эрнэ
Муу хүн юм олбол дээрэмдсэнтэй адил
Муур идэх юм олбол булаасантай адил
Муур барсад багшлаад
Модонд авирахаа заасангүй
Муур барсын зан гаргавал үхэхийн цондон
Муур маханд дурлахаа зогсохгүй
Муур махнаас гарч
Монди гажаас гарах
Муур өрхөөр ороод үүдээр гардаг
Могой сандарвал нүх эрнэ
Муур шиг үсэрдэг
Могой шиг гулгадаг
Зүйр цэцэн үг
Муур махнаас гарч
Нохой бааснаас гарах
Муур адил мярааж
Могой адил гулгах
Муурыг харж барс зурах
Могойг харж луу зурах
Үгийн гарал
From Mandarin 貓兒 /猫儿 (māor).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.