мухарлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үзүүргүй, ишгүй болгох
- 2.Хэрэглэх юмгүй, багаж хэрэгсэлгүй болгох
- 3.Алдсан гээсэн юмыг эрэн сурвалжилж цөхөх
- 4.Иш улыг нь лавлан мэдэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | мухарлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | мухарлана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | мухарлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | мухарлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | мухарлажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | мухарласан |
| Хэвшсэн нэр (-даг) | мухарладаг |
| Холбох нөхцөл (-ж) | мухарлаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | мухарлаад |
| Болзох нөхцөл (-вал) | мухарлавал |
| Хүсэх (-маар) | мухарламаар |
| Захирах (-аарай) | мухарлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | мухарлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хутга мухарлах — хутганы үзүүрийг хугалах
унаагүй мухарлах — унах унаагүй, явган болгох
гарыг нь мухарлах — а.зарах хүнгүй болгох; б.хэрэглэх багаж зэвсэггүй болгох
хөлийг нь хорьж мухарлах — а.хэрэгтэнг хорьж хэргийг нь эцэслэн шалгах; б.явах газаргүй болгох
адуу малаа эрж мухарлах — адуу малаа хаа сайгүй эрж хайх, эрж сурсаар цөхрөх
мухарлаж мэдэх — хэрэг явдлын уг учрыг сураглан мэдэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.