мэдрэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах. Бие махбодын үйл ажиллагаа, сэтгэхүйг удирдан жолоодох эрхтнүүдийн системийн нэгдэл
- 2.Хэрэг явдлыг ойлгон мэдэх чадвар
Англи утга
- нэр үгnerve
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мэдрэл |
|---|---|
| Харьяалахын тийн | мэдрэлийн |
| Заахын тийн | мэдрэлийг |
| Өгөх орших тийн | мэдрэлд |
| Гарахын тийн | мэдрэлээс |
| Үйлдэхийн тийн | мэдрэлээр |
| Хамтрахын тийн | мэдрэлтэй |
| Чиглэхийн тийн | мэдрэл лүү |
| Олон тоо | мэдрэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мэдрэл муудах — мэдрэлийн эрхтэн өвчилж, мэдрэх чадвар муу болох
мэдрэлд нөлөөлөх — мэдрэлийн системд нөлөө үзүүлэх
мэдрэл авах — сэрэхүйн эрхтнүүд мэдрэх чадваргүй болох
мэдрэлийн систем — тархи, нугаснаас бүрдэх төв мэдрэлийн тогтолцоо
мэдрэлийн судал — бие махбодын үйл ажиллагааг эрхлэх тархи, нугаснаас салаалсан нарийн ширхгүүд
таван мэдрэл — үзэхүй, сонсохуй, үнэрлэхүй, амтлахуй, хүрэлцэхүй
мэдрэлийн эрхтэн — нүд, чих, хамар, хэл, бие
мэдрэлийн ядаргаа — мэдрэлийн системийн хэвийн бус үйл ажиллагаа
мэдрэл муутай — а.мэдрэлийн эрхтний үйл ажиллагаа хэвийн биш; б.хэрэг явдлыг таних, ойлгох чадвар муутай
оюун мэдрэлийг нь үймүүлэх — сэтгэл санааг үймүүлэх
ухаан мэдрэл орох — а.мэдээ орох, ухаан суух; б.ухаан алдаад сэхэх
Хэлц үг
мэдрэлийн сонор — мэдрэлийн эрхтэн, чих
мэдрэл дээр нь мэлхий шээх — тэнэг мангар болох
Хоршоо үг
мэдээ мэдрэл — сэрж мэдрэх нь
сэтгэл мэдрэл — сэтгэн мэдрэх байдал
ухаан мэдрэл — хүний бодот ертөнцийг мэдрэх чадвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.