мэлхий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Хойд хоёр хөл нь дэвхрэн хөдлөхөд зохицсон, урт бөгөөд сүүлгүй, газар уснаа амьдрах хоёр нутагт амьтан
- 2.Мэлхий шиг жижиг, намхан
- 3.зурхайӨрнийн зурхай ёсоор долоодугаар сар
Англи утга
- нэр үгfrog, toad; small; cancer
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мэлхий |
|---|---|
| Харьяалахын тийн | мэлхийн |
| Заахын тийн | мэлхийг |
| Өгөх орших тийн | мэлхийд |
| Гарахын тийн | мэлхийгээс |
| Үйлдэхийн тийн | мэлхийгээр |
| Хамтрахын тийн | мэлхийтэй |
| Чиглэхийн тийн | мэлхий рүү |
| Олон тоо | мэлхийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
намгийн мэлхий — амьт. - намагт амьдардаг мэлхий
яст мэлхий — амьт. - гадуураа эвэрлэг ясан хуягтай, богино хөлтэй, удаан хөдөлгөөнтэй мөлхөгтөн багийн амьтан
мэлхий замаг — урга. - иш нь урт, нуур цөөрмийн ус, гуу суваг, тутрагын тарианд зэллэн ургах бөгөөд үе бүрт нь сахал, үндэс, навч ургадаг, дугариг зүрхэн хэлбэртэй, гүн ногоон болоод улбар шар навчтай, цагаан цэцэг бүхий олон наст өвс
мэлхий тариа — урга. - навч нь тэгшхэн хавтгай, сүрэл нь өндөр шулуун, нарийн сахлаг үндэстэй, усны хажуу, нойтон чийгтэй газар ургах нэг наст өвс
алаг мэлхий — тогл. - шагайгаар мэлхийн биеийг дүрслэн өрөөд шоо орхиж наадах монгол үндэсний нэг зүйл тоглоом
мэлхий ааруул — аарцаар хийсэн базмал идээ
мэлхий хаалга — а.хотын хэрэмний хаалганы дээрээс унагаж тавих хавтгай мод; б.хашаа, хэрэм, том хаалга зэрэгт хийсэн жижиг хаалга
мэлхий сар — долоодугаар сар
Хэлц үг
Багачууд бүр адилгүй
Мэлхий бүр ногоонгүй
Мэднэ мэднэ гээд
Мэлхий алж ганзагалах
Мэлхий гурав дэвхрээд нэг амардаг
Мэдсэнээ нэг хэлээд сэтгэл амардаг
Мэлхий дэвхрээд хаа хүрэх вэ
Мэхт бадраад юу болох вэ
Мэлхий харайвч замгаас холдохгүй
Мэхтэн залилавч гутамшгаас зайлахгүй
Мэлхий харайвч мөн доороо
Мөндөр үсрэвч энэ дороо
Мэлхий харайвч мөн дороо
Мэх хийвч мөн хэвдээ
Мэлхий шавардах
Мэргэн гэнэдэх
Мэргэн алддаг
Мэлхий шаварддаг
Мэргэн боловч гэнэддэг
Мэлхий боловч шаварддаг
Мэргэн хүний мэх сайн
Мэлхий идэхэд батгана сайн
Нуур дэлсэж
Мэлхий айлгах
Зүйр цэцэн үг
Мэнд сууж
Мэлхийд хазагдахгүй байх
Мэлхий харайвч мөн дороо
Мөндөр үсрэвч энэ дороо
Мэднэ гэхлээр мэлхий алж ганзагална
Үгийн гарал
From Proto-Mongolic *menekei, compare Kalmyk меклә (meklä), Daur meleg. The -l- may come from a dissimilation of the two nasals. Astronomical sense may be a semantic loan from Tibetan, see ཀརྐ་ཊ (krka ṭa).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.