Үндсэн хэсэг рүү шилжих

мөнгө

нэр үг/moŋɡ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    эрдэнэ. Цагаавтар өнгөтэй, өнгөлөг үнэт төмөрлөг, есөн эрдэнийн нэг
  2. 2.
    Мөнгөөр хийсэн, мөнгөлөн чимсэн зүйл
  3. 3.
    Худалдах, худалдаалахад өртгийн хэмжүүр болж төлбөрийн үүрэг гүйцэтгэх төмөрлөг цаасан тэмдэгт
  4. 4.
    Жижиг зоос, төгрөгийн зууны нэг хувь
  5. 5.
    Төлбөр, үнэ хөлс

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгsilver; money; fen; kopek, kopeck, copeck

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмөнгө
Харьяалахын тийнмөнгөнийW
Заахын тийнмөнгийгW
Өгөх орших тийнмөнгөндW
Гарахын тийнмөнгөнөөсW
Үйлдэхийн тийнмөнгөөрW
Хамтрахын тийнмөнгөтэйW
Чиглэхийн тийнмөнгө рүү
Олон тоомөнгөнүүдW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • цалин мөнгө — а.дээд зэргийн чанартай үнэт төмөрлөг; б.ажлын хөлс

  • алт мөнгөний дархан — алт мөнгөн эдлэл урладаг хүн

  • мөнгөн ембүү — тусгай хэвэнд цутгасан мөнгө

  • гулууз мөнгө — ганжин хэлбэрт оруулсан цул мөнгө

  • мөнгө хайлуулах — үнэт төмөрлөгийг хайлуулах

  • мөнгө сувд — цагаавтар өнгийн төмөрлөг болон сувд эрдэнэ

  • мөнгөн аяга — а.мөнгөөр хийсэн аяга; б.гадрыг нь мөнгөөр бүрсэн аяга

  • мөнгөн гүц — мөнгөөр хийсэн буюу мөнгөөр өнгөлсөн гүц

  • мөнгөн тоног — эмээл, хазаарын тоног чимгийг мөнгөөр хийсэн нь

  • мөнгөн хяр — эмээлийн бүүргийн ирмэгийг мөнгөөр даруулж хийсэн нь

  • мөнгөөр бөгжлөх — мөнгөөр бөгжлөн өнгөлөх

  • мөнгөн цаас — цагаан тугалгаар хийсэн нимгэн ялтас

  • мөнгө гуйвуулах — мөнгө төгрөгийг банк, шуудан, цахилгаанаар дамжуулан илгээх

  • мөнгө задлах — бутархай мөнгө болгох

  • мөнгөн сан — мөнгө хадгалах газар

  • мөнгөн тусламж — мөнгө төгрөг олгох тусламж

  • мөнгөн тэмдэгт — гүйлгээнд оруулахаар Улсын банкнаас батлан гаргасан үнэт цаас

  • мөнгөний ханш — мөнгөний үнэ

  • мөнгөн хөрөнгө — улсын үнэт хатуу хөрөнгө

  • мөнгөн шагнал — бэлэн мөнгө төгрөгөөр өгөх урамшуулал

  • мөнгөний нярав — мөнгийг гардан барих, хариуцах хүн

  • мөнгөний реформ — улсаас мөнгөний эргэлтийг өөрчлөх шинэчлэлт

  • мөнгөний ханш буурах — аливаа улс оронд цаасан мөнгөний эргэлтийн хэмжээ асар их болсноос худалдан авах чад­вар буурах

  • мөнгө хүүлэгч — хүүтэй мөнгө зээлэгч

  • мөнгөний эргэлт — мөнгөний байнгын гүйлгээ

  • бутархай мөнгө — өртгийн хэмжүүрийн бага дэвсгэртүүд

  • хуурамч мөнгө — хувь хүн, байгуулла­гын үйлдвэрлэсэн гүйлгээнд оруулах эрхгүй мөнгөн тэмдэгт, хууль бусаар үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгт

  • хүүтэй мөнгө — хүү тооцогдох гүйлгээний хэрэг­лэл

  • арван мөнгөний марк — арван зоосны үнэтэй марк

  • мөнгөн янчаан — мөнгөн зоос

  • байрны мөнгө — байрны үнэ хөлс

  • бодын хөлийн мөнгө — хуучир. - малаас авч байсан татвар

  • цахилгааны мөнгө — цахилгаан ашигласан төлбөр

  • мөнгөн сахал — цагаан өнгөтэй сахал

  • мөнгөн уруул — морины хамрын үзүүрт байх бяцхан цагаан толбо

  • мөнгөн ус — химийн үндсэн махбод, мөнгөн цагаан өнгөтэй, шингэн төмөрлөг

  • мөнгөн хяруу — гялтганасан цагаан хяруу

  • цалин мөнгөн дуулга — цав цагаан дуулга

  • мөнгөн гүйлс — урга. - нүцгэн үртэн маягийн мод, үрийг нь иднэ

  • мөнгөн улиас — урга. - мөчир нь нэл цагаан ноолууран үстэй, навч нь өндгөлжин хэлбэртэй, хуурай ногоон газар, ууланд ургадаг тураг мод

  • … болон өөр 3

Хэлц үг

  • мөнгө идэх — улсын мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглах

  • мөнгө цутгах — хээл хахууль өгөх

  • мөнгө уух — а.их цалин хөлс авах

  • мөнгө угаах — хууль зөрчиж олсон бохир мөнгийг гүйлгээнд оруулж өөрийн болгон арвижуулах

  • сохор улаан мөнгө ч өгөхгүй — юу ч өгөхгүй

  • мөнгө барих — мөнгө санхүүг хариуцаж, захиран зарцуулах

    Хайгуулийн экспедицийн ангийн мөнгө барих үүрэг надад оногдов.

  • мөнгө босгох — мөнгө олох

    Гурвуулаа нийлж, боломжоо ашиглаж мөнгө босговол ямар вэ?

  • мөнгөн аяга барьж будаа гуйх — хөрөнгө хогшлоо эзэгнэж үл чадах, юм байгаад эдэлж чадахгүйг дүрсэлсэн хэллэг

    Мөнгөн аяга барьж, будаа гуйгаад явдаг дүүрсэн толгой байгаа юм.

  • мөнгөний хүүдий — баяжих, баян болох

    Энд наймаа арилжаа ид цэцэглэж, мөнгөний хүүдий болох бөөн боломж байна. Бушуухан ирж, мөнгөний тариалангаас хуваалц (До.Цэнджав, Шэнь Жэнь орох замд).

  • ↑ алтан чээжтэй мөнгөн бөгстэй гэх шахах

  • Морь авахад шүдий нь хардаг

  • Мөнгө авахад өнгий нь хардаг

  • Мөнгө гэхлээр зэс болдог

  • Мал гэхлээр тураг болдог

  • Мөнгө дуусахлаараа тайлаг болдог

  • Мал дуусахлаараа ишиг болдог

  • Мөнгө муу бол эзэндээ

  • Хүүхэн муу бол төрхөмдөө

  • Мөнгө нь ихэдвэл

  • Хоол нь гашилдаг

  • Мөнгө үнэнийг олно

  • Үнэн үнэнийг олохгүй

  • Мөнгө ховдог

  • Мөнх тэнгэрт

  • Мөнгө цуглуулахаар

  • Өнгө цуглуул

  • Мөнгө шиг цагаан

  • Мөс шиг мөлгөр

  • Мөргөсөн толгой чинь мөнхрөг

  • Мөнгө алтан дээр өнхрөг

  • Мөч ховордоход богтос

  • Мөнгө ховордоход цайр

  • Мөчир хэдий нарийн боловч жимсээ даадаг

  • Мөнгө хэдий цагаан боловч давтмал байдаг

  • Нүд улаан

  • Мөнгө цагаан

  • Өнгө ертөнц

  • Мөнгө ертөнц

  • Үг зөөвөл илүүддэг

  • Мөнгө зөөвөл дутдаг

Зүйр цэцэн үг

  • Мөнгөний сайныг хайлуулаад мэддэг

  • Нөхрийн сайныг ханилаад мэддэг

  • Мөнх настай мөнгөн дөрөөтэй

  • Мөнгөн аяга барьж

  • Будаа гуйх

  • Мөнгө цагаан

  • Нүд улаан

  • Мөнгө нь ихэдвэл хоол нь гашилдаг

  • Мөнгөө барж

  • Өнгөө гээх

  • Мөнгөнд шунавал мөхнө

  • Өнгөнд шунавал үхнэ

  • Мөнгө муу бол эзэндээ

  • Хүүхэн муу бол төрхөмдөө

  • Мөнгөн ус чимхүүрт үл баригдана

  • Газрын зэрэглээ хөөж үл гүйцэгдэнэ

  • Мөнгөн толгой биш мөгөөрсөн толгой

  • Мөнхөрдөг толгой биш өнхөрдөг толгой

Хоршоо үг

  • алт мөнгө — төмөрлөг эрдэнийн зүйл

  • мөнгө зоос — мөнгөн тэмдэгт, төгрөг

  • мөнгө төгрөг — а.бутархай болон бүхэл төгрөг; б.Монгол улсын арилжаанд хэрэглэх мөнгөн дэвсгэрт, өртгийн хэмжүүр

  • зардал мөнгө — аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд зарцуулах хөлс

  • хөлс мөнгө — хийсэн ажлын төлбөр

  • бэл мөнгө — хөрөнгө хогшил

  • хөрөнгө мөнгө — хураан хуримтлуулсан эд зүйл

Товчилсон үг

  • МГХД — Мөнгө Гуйвуулгын Хяналтын Дугаар

Үгийн гарал

From Proto-Mongolic *meŋgün, compare Buryat мүнгэн (müngen), Kalmyk мөңгн (möñgn), Dongxiang miengu. Perhaps related to Western Yugur menek (“money”), identified by Clauson with Proto-Common Turkic *benek (“spot, speck, freckle”) from Persian بنک (banak, “seed, pimple”) (perhaps influenced by *beŋ (“birthmark”)). See Turkish benek.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.