Үндсэн хэсэг рүү шилжих

мөс

нэр үг/mos/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хөлдсөн ус, ус хөлдөж хатуу төлөвт орсон нь
  2. 2.
    шилжсэн утгаМөс шиг гөлгөр тунгалаг талст зүйл
IIнэр үг
  1. 1.
    Харвах сумны өд наах газар.
IIIнэр үг
  1. 1.
    Хүний ханилгаа чанар
  2. 2.
    Малын яс чанар

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгice (frozen water)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнмөс
Харьяалахын тийнмөснийW
Заахын тийнмөсийгW
Өгөх орших тийнмөсөндW
Гарахын тийнмөснөөсW
Үйлдэхийн тийнмөсөөрW
Хамтрахын тийнмөстэйW
Чиглэхийн тийнмөс рүү
Олон тоомөснүүдW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • мөс агих — ус хадаалан хөлдөх

  • мөс барилдах — ус сая гүйцэд хөлдөх

  • мөс далагнах — ус овойж нуруутан хөлдөх

  • мөс нэмүүрэх — хавар болж мөс уярах

  • мөс өрөмтөх — ус нимгэн мөстөн хөлдөх

  • мөс тээрэмдэх — хавар мөс урсан овооролдож бутрах

  • мөс унах — хаврын цагт мөс хагаран бутарч урсах

  • мөс ханзрах — гол, мөрний мөс захаасаа гэсч урсах

  • мөс хайлах — хөлдүү ус гэсэх

  • мөс цавтах — мөс ан цав гарч хөлдөх

  • мөс цөмрөх — а.мөс уяран хэврэгшиж ивэрч унах; б.нимгэн мөс даралт даахгүй цоорох

  • мөсөн далан — зайр болон мөсний жижиг хэс­гүүд бөөгнөрснөөс үүсч тогтсон мөсөн гүвээ

  • мөсөн хадаа — намар, өвлийн улиралд урсгал болон тогтоол усан дээр хөдөлгөөнгүйгээр тогтсон мөсөн бүрхүүл

  • мөсөн уул — а.мөст уул; б.далайд хөвж явдаг асар том мөс

  • мөсөн оргил — цас мөсөнд мөнхийн хучаастай оргил

  • мөсөн бөмбөлөг — мөсөн дээр тоглодог спортын нэг төрөл

  • мөсөн хотхон — мөсөөр урласан бүтээлийн цогц

  • мөсөн галав — геол. - газрын хөрсний нэлээд хэсэг нь мөсөнд хучаатай байсан үе

  • умард мөсөн далай — дэлхийн бөмбөрцгийн умард туйлын үлэмж их мөс

  • мөсөн хужир — шахмал хужир

  • мөсөн чихэр — элсэн чихэр, бурмыг усанд уусгаж, жигнэхэд талст хэлбэртэй барилдсан тунгалагдуу цагаан болон шаргал өнгөтэй мөстэй адил чихэр

  • хүний мөсөөр барагтайхан — хүн чанар муутай хүн

  • хүний мөсөөр сайн хүн — хүн чанар сайтай

  • мөс муутай — хүн чанаргүй

  • мөс сайтай — хүн чанар сай­тай

  • мөс сайтай мал — яс сайтай мал

Хэлц үг

  • мөс шиг сэтгэл — өрөвдөж энэрэхийг мэдэхгүй хүйтэн, хатуу сэтгэл

  • мөс залгиулах — урмыг нь хугалж дуугай болгох зэргийн

    Ванг Бээжинд явсны хойно хатан нь вангийн ойр их гэрийн тайж Сиюушүнтэй нийлж хошууг дарлан тэнгэр дуугарч шалиг самуун явж байсныг Шагдар ингэж хэлээд ванд мөс залгиулав гэнэ (Т.Өргөн, Шагдар солиот).

  • мөс залгисан шиг мөлийж, мод залгисан шиг гозойх — а.урам зориг, эрч хүчгүй болох

    Төсөл нь бүтэлгүйтсэнээс хойш дахиад хөөцөлдөхөө ч байж, мөс залгисан юм шиг мөлийж, мод залгисан юм шиг гозойн явдаг болсон. б.маш их айх гэсэн санаа

  • мөс муутай — хүн чанар багатай

    Балдангаас хол хөндий л яваарай, хүний ул шагаймхай, мөс муутай эр дээ гэж захиж, тиймдээ л тархин дээгүүр алхаад яваа юм даа гэлээ (Ж.Дашзэгвэ, Жаргаагүй үлгэр).

    Би ийм хүний мөс муутай хүн юм гэж үү?... Алимаа, Жаргал гуай хоёрыг мартаж яаж болох вэ дээ? Хөөрхий муу Алимаа бид хоёр хэчнээн дотно, яаж үерхэж байлаа (Аянга буусан мод).

  • мөсөн дээр барьсан байшин шиг — суурь муутай бөгөөд аюултай зүйл гэсэн үг

    Энэхүү зэр зэвсгийг омгойлбол, нийгэм журамт бүтээн байгуулалт чинь мөсөн дээр барьсан байшин шиг суурьгүй болно (Б.Мандах, Хөлөний хөвөөнд).

  • Мөн нас өтөлж хөгширсөн нь

  • Нэг өдрийнх биш

  • Мөс гурван тохой хөлдсөн нь

  • Нэг шөнийх биш

  • Мөнгө шиг цагаан

  • Мөс шиг мөлгөр

  • Мөс залгисан шиг мөлийж

  • Мод залгисан шиг гозойх

  • Мөс хадаалах нэг шөнө биш

  • Нас өртөмших нэг шөнө биш

Зүйр цэцэн үг

  • Мөсөн дээр барьсан гэр

  • Цасан доор булсан юм

  • Мөнгө шиг цагаан

  • Мөс шиг гөлгөр

  • Мөнгөн амтай

  • Мөсөн дотортой

  • Мөс хадаалах нэг шөнө биш

  • Нас өртөмших нэг шөнө биш

Хоршоо үг

  • цас мөс — хүйтний улиралд орох тунадас болон ус хөлдөж хатуу төлөвт орсон байдал

Үгийн гарал

From Proto-Mongolic *mölsün, compare Buryat мүльһэн (mülʹhen), Kalmyk мөсн (mösn), Dongxiang miensun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.