мөөг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалЦэцэг, навчгүй, шүхэр мэт малгай, бөөрөнхий баганан хэлбэртэй иш бүхий, ой шугуй, хээр талд ургадаг, төрөл зүйлийн хувьд олон доод төрлийн ургамал
Англи утга
- нэр үгmushroom, fungus
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | мөөг |
|---|---|
| Харьяалахын тийн | мөөгний |
| Заахын тийн | мөөгийг |
| Өгөх орших тийн | мөөгөнд |
| Гарахын тийн | мөөгнөөс |
| Үйлдэхийн тийн | мөөгөөр |
| Хамтрахын тийн | мөөгтэй |
| Чиглэхийн тийн | мөөг рүү |
| Олон тоо | мөөгнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүнсний мөөг — утах, давслах, дарах зэргээр боловсруулж хүнсэнд хэрэглэдэг мөөг
цагаан мөөг — цагаан өнгийн нэгэн зүйл хүнсний мөөг
хар мөөг — хар элэгтэй нэгэн зүйл хүнсний мөөг
хурган мөөг — талын цагаан мөөгний нэгэн зүйл, маш жижиг, амт сайтай
хурган цагаан мөөг — ургаад удаагүй жижигхэн цагаан мөөг
хүрэн мөөг — иш нарийн бөгөөд хүрэн шүхэртэй нэгэн зүйл хүнсний мөөг
Хэлц үг
борооны дараах мөөг шиг — ямар нэгэн зүйл богино хугацаанд хэтэрхий олон болох
Мөөг шиг ургадаггүй
Мөндөр шиг унадаггүй
Зүйр цэцэн үг
Мөөгний хүрээнд мөлхөж
Мөнгөний хүрээнд хахна
Мөөг шиг ургадаггүй
Мөндөр шиг унадаггүй
Үгийн гарал
From Chinese 蘑菇 (mógu, “mushroom”). Cognate with Manchu ᠮᡝᡤᡠ (megu) and Uyghur موگۇ (mogu).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.