найм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үндсэн тооны нэр, долоо дээр нэгийг нэмсэн нь.
Англи утга
- тооны нэрeight
Нийлмэл үг
найман дүрс — урт, богино, охор, өндөр, өргөн, нарийн, зузаан, нимгэн дүрсүүд
найм эргэм насны хүүхэд — найм орчим настай харагдах хүүхэд
мартын найман — гуравдугаар сарын наймны өдөр, олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр
найман жилийн сургууль — бүрэн бус дунд боловсрол олгодог ерөнхий боловсролын сургууль
найман хошуу — өвөр монголын нэгэн хошуу
найман хүлэл — бэлгэ дэмбэрлийн агуулга бүхий гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий зэрэг төлгө тэмдэг, суудал тус бүрт дөрвөн сайн, дөрвөн муу зүг байна
найман тахил — бурхан шүтээнд өргөх тахил
Хэлц үг
найман ясанд хэлхсэн — маш туранхай, эцэнхий байдал
Долоо долоонд бүү яв
Найм найманд бүү ир
Зүйр цэцэн үг
Эр хүн долоо дордож
Найм сэхдэг
Найман сарыг тарчиг гэж бүү хэл
Наян настай хөгшнийг тэнхлүүн гэж бүү итгэ
Найман сард гандах хэцүү
Ная хүрээд хоосрох хэцүү
Үгийн гарал
From Proto-Mongolic *nayiman, compare Buryat найман (najman), Kalmyk нәәмн (näämn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.