Үндсэн хэсэг рүү шилжих

нас

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠠᠰᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хүн, адгуус, ургамлын хөгжил, өсөлтийн үе шат, тоо хэмжээ; төрснөөс хойших жилээр тоологдох амьдарсан хугацаа
  2. 2.
    Хүн, амьтан, ургамлын амьдралын тодорхой үе шат; амьдран ахуй жил
  3. 3.
    Хүн, амьтны амьдралын бүх явц

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгage, time, year, life, lifetime; life expectancy, expectancy

Тийн ялгал

Нэрлэхийн тийннас
Харьяалахын тийннасны
Заахын тийннасыг
Өгөх орших тийннасад
Гарахын тийннаснаас
Үйлдэхийн тийннасаар
Хамтрахын тийннастай
Чиглэхийн тийннас руу
Олон тоонаснууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нас биед хүрэх — эрийн цээнд хүрэх

  • насанд хүрэх — амьдарсан жилийн тоо арван найм хүрэх

  • цэргийн нас хүрэх — эр цэрэгт мордох цаг болох

  • нас гүйцэх — а.эрийн цээнд хүрэх; б.малын зургаан шүд нь гарч жигдрэх; в.үхэх цаг нь ойртох, дөхөх

  • нас нийлэх — морь, малын зургаан шүд гарах

  • нас хэтрэх — а.хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих үеэс давах, хэтрэх; б.цэргийн алба хаах нас өнгөрөх

  • нас ахих — өтөлж хөгшрөх

  • нас дээр гарах — өтөлж хөгшрөх

  • нас өтлөх — өтөлж хөгшрөх

  • нас дарах — а.өтлөх, тамир тэнхээ муудах; б.Амьдарсан жилээ дутуу хэлэх

  • нас болох — а.ихэд хөгшрөх; б.үхэх цаг нь болох

  • нас барах — үхэх

  • нас нөгчих/нас эцэслэх — нас барах, өөд болох

  • нас явах — а.өтөлж хөгшрөх; б.үхэх

  • насны тоо — амьдарч буй жилийн тоо

  • нас чацуу — нэг жилд төрсөн хүмүүс

  • насны ялгавар — насны тоо зөрүүтэй байгаа нь

  • насан хутаг олох — үхэх

  • насан хутаг орших — аз жаргалтай, урт наслах

  • бага нас — а.арван хоёроос арван найман насны үеийн хүүхэд ахуй цаг

  • нэг насаараа — энэ насаараа

  • насан туршид — амьдралынхаа туршид

  • насан турхруу — бүх насаараа

  • насыг барах — амьдралаа өнгөрөөх

Хэлц үг

  • нас гүйцэхгүй ажил — хийж барахааргүй их ажил

  • насаа идэх — насандаа тэнцэмгүй жижиг, давжаа биетэй байх

  • нас талийх — хөгшрөх

  • насны хэмжээ болох — амьд явах хугацаа дуусах, үхэх цаг нь ойртох

  • нас чинь бага, цус чинь шингэн байна — бага залуу учраас мэдлэг, туршлага багатай байна

  • насаа элээх — амьдралаа өнгөрүүлэх

  • нас элэгдэх — үхэх

  • насан зүг болох — а.ихэд өтөлж хөгшрөх; б.үхэх

  • насны сүүдэр зооглох — наслах

  • насны наран хэлбийх — өтөлж хөгшрөх

  • нас бага, цус шингэн — бага балчир, үзэж сонссон зүйл цөөн

    Хураасан хөрөнгөний нь ганц эзэн Хонгор нь сэтгэлд нэг л хүрэхгүй байв. Гэвч Хонгорын нас бага, цус шингэн болохоор цаашид яаж ч хувирч болох юм (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • нас барах — (хүндэт.) үхэх

    Өтгөс өвгөд эрүүл бол нас бартал амар, амар байж нөгцвөл орчлонд төрсний гавьяа (Д.Нацагдорж, Түүвэр зохиол).

  • нас болох — үхэх цаг нь болох

    Энэ үед би мөн гайхаж, хөөрхий энэ авгай нас болохыг гэрээс залбирлаа хийж байгаа нь энэ юм уу даа хэмээн бодож, эртхэн мордъё хэмээн сэтгэн авай (Д.Нацагдорж, Харанхуй хад).

  • нас гүйцэх — а.эрийн цээнд хүрэх

    20-30 нас хүн өөрийн заяасан ажлаа хийж байдаг үе, 30-50 нас бие хүний хувьд нас гүйцэх, амьдрал тогтож, нийгмийн байдал нь тодорхойлогдож ажил амжилт гаргах үе, 50-60 нас мэргэжлийн үйл ажиллагаа буурах үе гэж тогтоожээ. б.малын зургаан шүд нь гарч жигдрэх

  • нас дарах — өтлөх, тамир тэнхээ муудах

    Намайг нас дарж эр бие энгэр газар руу хөтлөх цаг ирэхэд Долгороос минь өөр хэн зовох билээ! (Д.Маам, Газар шороо).

  • нас дүүрэх — үхэх

    Эцэс сүүлд Самдан баян ч “чоно!...чоно!” гэж орилж хашхирсаар амь тавьж нэг нас дүүрэв (Магсаржав, Уугийн гол угалзлан урсана).

  • нас дээр гарах — хөгшрөх

    Хүн хүч хүрэлцэхгүй, өөрөө ч нас дээр гарчихлаа гэж шалтаглаад уржнангаас нэгдлийн хонио өгчихсөн (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).

    Манай отгийн ахмад нас дээр гарч, тэнхэл тамир дорой боллоо (Б.Ринчен, Заан залуудай).

  • нас нийлэх — морь, малын зургаан шүд гарах

    Нас нийлсэн зургаан тарган шар бий.

  • нас нөгчих/эцэслэх — нас барах, өөд болох

    Бага наснаас аливаад хичээл оролдлого сайтай, ажилч хөдөлмөрч байсан бөгөөд эхээ нас нөгчсөнөөс хойш өвгөн Моломын төрсөн хүн мэт түүний хайр хамгааллын доор өсөн бойжсон учир тэр өвгөнийг аав гэж хүндэтгэнэ (Д.Цэвэгмид, Хоньчин Найдан).

    Данзан түүнийг хараад мөн унтах гэж хажуулав. Тэгтэл нөгөө нас эцэслэсэн хүний аймшигт дүр сэтгэлд нь эргэлдэн нойрыг нь хулжаана (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • нас сүүдэр — амьдарч буй жил

    Тайзу арван долоон нас сүүдэр болсон тул, Өүлэн эх урьд эцэг нь Хонхэрэйдийн Дай сэцэний охиныг гуйж тогтсон бөлгөө хэмээж, буулган авах өдрийг тогтоод... (В.Инжаннаши, Хөх судар).

  • нас юүлэх — үхэх

    Зөнөг толгой би нас юүлэхэд харамсах юм юу байхав.

  • нас явах — өтөлж хөгшрөх

    Би одоо нас тавь гарлаа. Үүлэн сүүдэр дайрахад даардаг болж, үдийн цай холдоход өлсдөг болж, хоёр пивонд толгой өвддөг болж, холын хүн хараад танихгүй болж, нас явах тэгж байгаад лүд ч юм аа даа хө.

  • насан зүг/өөд болох — а.ихэд өтөлж хөгшрөх

    Эмгэний богинохон хяргасан буурал үс мөнгөн ширхэг мэт гялалзаж, насан зүг болсон хойноо санамсаргүй сайхан жаргалаа үзэж, энх сайхнаар өтөлж байгаа хүний хиргүй сайхан санаатай... билээ (Б.Ринчен, Үүрийн туяа) б.үхэх

  • насан хутаг/эцэс болох — (хүндэт.) үхэх, нас нөгчих

    Буддын шашны энэ их хүн 1419 онд насан хутаг болжээ.

    Миний багш насан эцэс болохдоо энэ номыг надад дурсгал болгож билээ.

  • насан хутаг олох — урт наслах

    Ногоон дарь эх – үйлс дэлгэрүүлэх бурхан. Цагаан дарь эх – насан хутаг олох бурхан.

  • насан хутаг орших — урт удаан жаргалтай амьдрах

    Алтан аягатай мөнхийг рашааныг хүртээд насан хутаг орших юм сан.

  • насны бөгс — амьдралын сүүлч

    Насны бөгсөнд үр хүүхэд өсгөснийхөө үйл лайг эдэлж байна (Ц.Буянзаяа, Шинэ цагийн Молом тойны намтар).

  • насны тоо гүйцэх — үхэх

    Насны минь тоо гүйцэх тэр цаг хүртэл чин үнэнчээр бусдад туслан тэтгэн ариун үнэний мөрийг хөөх болно хэмээн гарч одлоо (П.Дэлгэржаргал, Би янхан).

  • насны хяр/намар — насны сүүлч, өтөлж хөгшрөх үе

    Туулж өнгөрүүлсэн амьдралаа насны хяр дээрээс эргэж нэгэн тунгаахад залуудаа өвчнийг өвчин гэж тоохгүй, зовлонг зовлон гэж бодохгүй байснаас биш зүдэрч ч явсан байх аж (Б.Дариймаа, Шар хондын намаржаа).

  • насны чагтага — сэтгэлийн тэнхээ

    Гэтэл эх хүнд насны чагтага гэж бас нэг юм бий (С.Пүрэв, Насны чагтага).

  • ↑ торгон дээлийн насгүй

  • ↑ хөгшин хонины насгүй болох

  • Мөс хадаалах нэг шөнө биш

  • Нас өртөмших нэг шөнө биш

  • Наймаа намтай өндөртэй

  • Нас залуутай хөгшинтэй

  • Намар болбол өвс цайна

  • Нас ахивал үс цайна

  • Нар гарвал дулаан болно

  • Нас ахивал хэрсүү болно

  • … болон өөр 23

Зүйр цэцэн үг

  • Алтаар солихгүй цаг эрдэнэ

  • Ахиад олдохгүй нас эрдэнэ

  • Насанд хоног нэмэр

  • Цасанд хяруу нэмэр

  • Эрийг нас

  • Уулыг цас дарах

  • Наян настай хөгшин

  • Найман настай балчир

Хоршоо үг

  • амь нас — амь бие

  • бие нас — амь нас

  • нас сүүдэр — амьдарч буй жил

  • насан хутаг — нас өндөр болоод буян жаргал ихтэй

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠨᠠᠰᠤ (nasu), from Middle Mongol ᠨ᠋ᠠᠰᠤᠨ (nasun), from Proto-Mongolic *nasun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.