Үндсэн хэсэг рүү шилжих

нийлэх

үйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Нэгдэн хамтрах, холил­дох
  2. 2.
    Зохицох, таарч тохирох
  3. 3.
    Тулган нягтлах, шалгах
  4. 4.
    Бүлэглэх, хуйвалдах
  5. 5.
    Үргэлжлэх, залгалдах
IIүйл үг
  1. 1.
    Хутга мэсийн зүйлийг гуранз, билүү зэрэгт үрэн хурцлах

Ойролцоо үг

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)нийлэх
Одоо ирээдүй цаг (-на)нийлнэ
Өнгөрсөн цаг (-лаа)нийллээ
Өнгөрсөн цаг (-в)нийлэв
Өнгөрсөн цаг (-жээ)нийлжээ
Үйлдсэн нэр (-сан)нийлсэн
Хэвшсэн нэр (-даг)нийлдэг
Холбох нөхцөл (-ж)нийлж
Урьдчилах нөхцөл (-аад)нийлээд
Болзох нөхцөл (-вал)нийлбэл
Хүсэх (-маар)нийлмээр
Захирах (-аарай)нийлээрэй
Үгүйсгэх (-хгүй)нийлэхгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хонь нийлэх — хоёр болон түүнээс дээш хот айлын хонь хоорондоо холилдох

  • жагсаалд нийлэх — жагсаалд нэгдэх

  • зам нийлэх — явах зам, хийх ажил нэгдэх

  • эв нийлэх — а.санаа бодол зохицох, нэгдэх; б.эвдэрсэн салсан юмны хэсгүүд эвдээ орох, тохирох

  • хувь нийлэх — тус тусын юм гаргаж нэгдэх

  • нийлж буух — айлсах

  • ам нийлэх — а.хоёр юмны ам уулзар таарч тохирох; б.үг яриа тохирох, хэл амаа ололцох; в.өөр хоорондоо ярих, хэлэх зүйлээ урьдчилан төлөвлөх

  • ганзага нийлэх — а.аян зам, анд явахад сэтгэл санаа таарч тохирон олз омогтой байх; б.ажил үйлс таарч тохирох; в.санаа сэтгэл нийлсэн хэдэн хүний зорьсон ажил хэрэг амжилттай бүтэх

  • гар нийлэх — а.үйл ажилд санаа нийлж хөдлөх; б.аливаа зүйлийг хамтран хийж бүтээхэд урагштай байх

  • санал нийлэх — зөвшөөрөх, бусдын үзэл бодлыг дэмжих

  • санаа нийлэх — санал бодол нийцэх, үйл ажил зохицох

  • сэтгэл нийлэх — бодол санаа таарч тохирох

  • хөл нийлэх — а.алхаа гишгээ жигдрэн тохирох; б.шилж. үйл хэргийн зам мөр, арга барил таарч тохирох

  • үг хэл нийлэх — үг яриа харилцан тохирох

  • хоолой нийлэх — хосоороо буюу олуул дууны өнгө, ая хөг зохицуулан дуулах

  • зүс нийлэх — гадаад үзэмж, өнгө зүс харилцан ижилсэх

  • нас нийлэх — морь, малын зургаан шүд гарах

  • хэрэг нийлэх — засаг захиргааны талаар хоёр өөр газрын хооронд гарсан зөрөлдөөнтэй хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд тусгай төлөөлөгч гарган хамтран шийдвэрлэх

  • бийр нийлэх — бийрэнд бэх уулгаж, үзүүрийг нь бичихэд бэл­дэн өөгүй болгох

  • бичиг нийлэх — ямар нэг хуулбарласан бичиг баримтыг уг эхтэй нь тулгах

  • данс нийлэх — данс тооцоог тулгах

  • ном нийлэх — а.онолын маргаанд бэлтгэх зорилгоор хэд хэдээр хамтран ном үзэх; б.ном зохиолыг уг эхтэй нь тулган нягтлах

  • нам нийлэх — а.намууд өөр хоорондоо нэгдэх; б.хуучир. сэм хуйвалдах, хүмүүс далдуур үгсэн эвлэлдэх

  • хил нийлэх — газар нутгийн зах хязгаар залгах

  • тохой нийлэх — нэг ширээнд зэрэгцэн суух

  • хадуур нийлэх — хадуураа гуранз хайргаар хурцлах, хадуураа ирлэх

  • хутга нийлэх — хутгаа ирлэх

Хэлц үг

  • эрүү өвдөг нийлэх — ихэд хөгшрөх

  • тэнгэр газар нийлэх — хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, орчин тойрны юм үзэгдэхгүй болох

  • дэр нийлэх — гэрлэх

  • гэдэс нь нуруундаа нийлэх — а.ихэд өлсөх; б.туранхай эцэнхий

  • ↑ам нийлэх

  • ↑ ам сээр нийлэх

  • ↑ аман хүзүү сээр нийлэх

  • ↑ бөгс бөөрөөрөө нийлэх

  • ↑ гар нийлэх

  • ↑ ганзага нийлэх

  • ↑ гэдэс нь нуруундаа нийлэх

  • ↑ дөрөө нийлэх

  • ↑ нас нийлэх

  • ↑ тангараг нийлэх

  • ↑ тэнгэр газар нийлэх

  • ↑ хөл нийлэх

  • ↑ хүзүү толгой нийлэх

  • ↑ эрүү өвдөг нийлэх

  • ↑ яриа нийлэх

Зүйр цэцэн үг

  • Үйлээр нийлдэг

  • Үндсээр ургадаг

  • Нийлж суумаан айл болдог

  • Нийтгэж томмоон дээс болдог

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.