нийт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэг төрлийн буюу ижил утга агуулгыг илтгэх олон тоог хамран заах төлөөний үг; бүгд
Нийлмэл үг
нийтийн аж ахуй — олон түмний өмч болсон аж ахуй
нийтийн санал бодол — олон түмний бодол санаа
нийт мал — бүх мал
нийтийн бүжиг — а.олон үндэстний ардын бүжгийн эх сурвалжтай нийтээр бүжих бүжиг; б.олон хүн хөгжмийн аянд цэнгэн бүжиглэх бүжиг
нийтэд ойлгомжтой — олон түмэнд ойлгомжтой
нийтээр амрах баярын өдөр — хөдөлмөрийн хуульд зааснаар улс даяар амрах өдөр
Хэлц үг
Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгийн төлөө
Нэг хүний ухаан зараад хүрэхгүй
Нийт олны ухаан зараад барахгүй
Хоршоо үг
нийт бүгд — булт
олон нийт — ард түмэн, олон хүн
улс нийт — нэгэн улсын хүн ард
Товчилсон үг
ДНБ — Дотоодын Нийт Бүтээгдэхүүн
ДНБҮ — Дотоодын Нийт Бүтээгдэхүүний Үйлдвэрлэл
ДНЗ — Дундаж Нийт Зардал
НБ — Нийт Бүтээгдэхүүн
ННБ — Нийгмийн Нийт Бүтээгдэхүүн
ҮНБ — Үндэсний Нийт Бүтээгдэхүүн
ҮНО — Үндэсний Нийт Орлого
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.