нил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүгд, тэр аяараа
Англи утга
- нэр үгviolet
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нил |
|---|---|
| Харьяалахын тийн | нилийн |
| Заахын тийн | нилийг |
| Өгөх орших тийн | нилд |
| Гарахын тийн | нилээс |
| Үйлдэхийн тийн | нилээр |
| Хамтрахын тийн | нилтэй |
| Чиглэхийн тийн | нил лүү |
| Олон тоо | нилүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нил ногоорох — тэр аяараа ногоорох
нил хийх — а.эвгүй үнэр гэнэт ихээр сэрэгдэн мэдрэгдэх; б.бүгчим халуун агаар нүүр өөд цоргих
нил цэцэг — урга. - өнгө өнгийн цэцэгтэй олон наст өвс
алаг нил цэцэг — урга. - өнгө өнгийн цэцэг нь навчныхаа суганаас ганцаар ургадаг нэг наст таримал өвс, алаг нүдэн цэцэг
бор нил — урга. - маш охорхон үндэслэг иштэй, навч нь зууван хэлбэртэй, уулын хажуу, чийгтэй хээр тал, элсэрхэг газар болон сайрын захаар ургадаг олон наст өвс
онит нил цэцэг — урга. - улаан цэцэгтэй, хээр тал, уулын хяр, хажуу ой модон дотор болон зах газар бут сөөгөн дунд ургадаг олон наст өвс, цэцгийг нь чимэглэлд хэрэглэнэ
толбот нил цэцэг — урга. - хөх буюу нил ягаан өнгөтэй, навч нь эмэнд ордог, ой модон дотор буюу зүлэг өвсөн дотор ургадаг олон наст өвс
уулын нил цэцэг — урга. - хүрэн бор өнгөтэй, уулын модонд сүүдэрлэг газарт ургадаг олон наст өвс
уутан нил цэцэг — урга. - цагаан өнгөтэй, ой шугуй, зах хөвөө, хээр тал, гол горхины хөвөөгөөр ургадаг олон наст өвс, малын тэжээлийн бордоо болно
үст нил цэцэг — урга. - боровтор өнгөтэй, уулын хажуу, ой модон дотор сүүдэрлэг чийгтэй газар ургадаг олон наст өвс, бүхэл өвс нь эмэнд орно
хос цэцэгт нил цэцэг — урга. - шар өнгөтэй болоод бор судалтай, өндөр уул, хяр, хээр тал, сайр, ой модон дотор ургадаг олон наст өвс
цагаан нил цэцэг — урга. - навч нь өргөн болоод уртхан, цэцэг нь цагаан өнгөтэй, ой модон дотор, мөн нэлээд чийгтэй газар ургадаг олон наст өвс
Үгийн гарал
From Pali nīla, Sanskrit नील (nīla, “blue, dark, indigo”). Perhaps via Tibetan ནི་ལ (ni la).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.