Үндсэн хэсэг рүү шилжих

ногоо

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠣᠭᠤᠭ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    урга. Бут модонд үл тоо­цогдох гандаагүй өвс, ургамал
  2. 2.
    Хоол хүнсэнд хэрэглэх ургамал

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгherbs, grass, vegetables

Тийн ялгал

Нэрлэхийн тийнногоо
Харьяалахын тийнногооны
Заахын тийнногоог
Өгөх орших тийнногоод
Гарахын тийнногооноос
Үйлдэхийн тийнногоогоор
Хамтрахын тийнногоотой
Чиглэхийн тийнногоо руу
Олон тооногоонууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ногоо соёолох — өвс ургамал ургаж эхлэх

  • ногооны сөл — өвс ургамлын намар цагийн шим шүлтэй нь

  • ногооны хөөнгө — өвс, ургамлын ургах үед татах хөх униар

  • нялх ногоо — өвс, ургамал дөнгөж ургаж буй нь

  • хэнз ногоо — өвс ногоо хагдарсан хойно дахин шинээр ургасан өвс, ургамал

  • хөх ногоо — нялх цухуйж буй ногоон ургамал

  • ногоо идэх/ногоонд орох — а.төл мал өвс, ургамал идэж сурах; б.хавар өвс, ургамал ургаж мал идэх

  • ногоо хөөх — хавар өвс, ургамал ургаж эхлэх үеэр мал өвс ногоо эрж бэлчээрлэх

  • ногоо чимхлэх — а.дөнгөж цухуйж байгаа нялх ногоог түүж идэх; б.нялх төл ногоог ганц нэгээр зулгаах

  • хүнсний ногоо — хоол, хүнсэнд хэрэглэх ургамал

  • ногоотой шөл — хүнсний ногоо оролцуулан хийсэн шөл

  • ногоо дарах — хүнсний ургамлыг давслан хад­галах

  • ногооны газар — хүнсний ургамал тариалах газар

  • ногооны зоорь — хүнсний ургамал агуулж хадгалах газар

  • ногоон хүлэмж — ногоо тарихад зориулан барьсан битүү, гэрэлтэй байр

  • ногоон хүрээлэн — ногоо тарьсан газар

  • нарийн ногоо — сонгино, жууцай зэрэг ургамал

Хэлц үг

  • ногоо хатгах — хавар ногоонд цадсан малын тоглох

  • нар дээр байхад, ногооны сөлтэй байхад — нас залуу байх

  • ↑ нар дээр байхад, ногооны сөлтэй байхад

  • Буян жилийн идээ

  • Ногоо зуны идээ

  • Буян оны идээ

  • Ногоо гарахад ноён хөлдөнө

  • Халгай гарахад хатан хөлдөнө

  • Ногоо жалгыг дагана

  • Нойр залхууг дагана

  • Ногоо өтөлбөл шарвас олдоно

  • Хүн өтөлбөл хэрэг арвидна

  • Ногоо өтөлбөл шарвас олон

  • Ноён өтөлбөл яршиг олон

  • Ногоо шимтэй

  • Ном үлдэцтэй

  • Ном уншихгүй бол ухаан атаршина

  • Ногоо ургахгүй бол хөрс атаршина

  • Хүн үедээ сайн

  • Ногоо хөхдөө сайн

Хоршоо үг

  • зүлэг ногоо — нуга хөндийн чийглэг газрын өвс ургамал

  • өвс ногоо — өвс, ургамал

  • ургамал ногоо — а.өвс, газрын гарц; б.тариалсан олон зүйл ургамал

  • цэцэг ногоо — өвс, ургамал

  • жимс ногоо — хүнсний ногоо, жимс жимсгэнэ сэлт

  • ногоо тариа — хүнсэнд хэрэглэх төрөл бүрийн тариа будаа болон ургамал

  • төмс ногоо — төмс болон хүнсэнд хэрэглэх бусад ногоо

Үгийн гарал

From ногоон (nogoon, “green”) used as a noun.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.