ногоорох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өвс, ногоо ургаж байгаль, дэлхий ногоон өнгөтэй мэт болох
- 1.Мах зэрэг идэх юмны өнгө хувилж гутан эвгүй үнэртэй болох
- 2.шилжсэн утгаГөлрөх, дүйнгэ болох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ногоорох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ногоорно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ногоорлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | ногооров |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ногоорчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ногоорсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ногоордог |
| Холбох нөхцөл (-ж) | ногоорч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ногоороод |
| Болзох нөхцөл (-вал) | ногоорвол |
| Хүсэх (-маар) | ногоормоор |
| Захирах (-аарай) | ногоороорой |
| Үгүйсгэх (-хгүй) | ногоорохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мод ногоорох — мод ногоон өнгөтэй болох
мах ногоорох — мах халуун газар байснаас муудан өнгө нь ногоорч үнэр орох
ногоортлоо унтах — их унтсанаас дүйнгэ юм шиг болох
ногоортлоо согтох — ихэд согтон дүйрэх
Зүйр цэцэн үг
Идсэн эрүү хувхайрч
Идүүлсэн бут ногоорно
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.