нойр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тархи болон хүний ухамсарт үйл ажиллагаа хагас сааталд орох физиологийн үйл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нойр |
|---|---|
| Харьяалахын тийн | нойрын |
| Заахын тийн | нойрыг |
| Өгөх орших тийн | нойронд |
| Гарахын тийн | нойроос |
| Үйлдэхийн тийн | нойроор |
| Хамтрахын тийн | нойртой |
| Чиглэхийн тийн | нойр луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нойр алдах — нойргүйдэх
нойр авах — унтах
нойронд дарагдах — өөрийн эрхгүй унтах, бөх унтах
дуг нойрон дундаа — бөх сайн унтаж байх үед
нойр дийлэх — тархи болон хүний ухамсарт үйл ажиллагаа өөрийн эрхгүй сааталд орж унтах
нойр хүргэх — гаднын ямар нэгэн нөлөөллөөс болж бие хүндрэн нозоорч унтмаар болох
нойр хүрэх — өөрийн эрхгүй унтмаар болох
нойр сэргэх — нойр хүрэхээ болих
нойр тэвчих — унтахгүй байхыг хичээх
нойр хулих — түр зуур сэрж, түр зуур унтах; унтаа сэрүүн хоёрын дунд байх
нойр хулжих — нойр сэргэж унтаж чадахгүй болох
нойр дутуу — сайн унтаж амарч чадаагүй нь
нойр гүйцэд — сайн унтаж амарч чадсан нь
нойр муутай — а.ханатлаа унтаж чадаагүй, дутуу унтсан нь; б.нойр нь хүрэхдээ муу
нойр сайтай — а.сайхан унтдаг; б.нойр нь хүрэхдээ сайн, тайван унтаж амарч чаддаг
нойр багатай — унтамхай биш, бага унтдаг
нойр ихтэй — унтамхай, их унтдаг
нойр ханах — ханатлаа унтаж амарсан байх
нойр даах — нойргүй байхыг тэвчих
нойр завхрах — нойр хулжих
нойронд сэргэг — хурдан сэрдэг
нойр булчирхай — анагаах. - ходоодыг доороос нь эмжиж байрласан булчирхайлаг эрхтэн
Хэлц үг
мөнх нойрсох — нас барах, үхэхийн хүндэтгэл
нойрны тулам — унтамхай, нойр ихтэй
нойр хоолоо мартах — юмыг бүтээх гэж ихэд махран зүтгэх, ажиллах
нойр хоолоо хасах — ямар нэгэн зүйлийг хийж бүтээхийн төлөө идэх унтахаа умартан зүтгэх
нойр хоолгүй — махруу, яаруу
Фронтын галын шугаманд тулалдаан улам ширүүсч цус ихээр урсахад санитар сумангийн цэргүүд нойр хоолгүй цааш нааш давхилдана (С.Эрдэнэ, Фронтын санитар).
Та гурвын төлөө нойр хоолгүй яваад байхад давраад байвал... (Б.Шүүдэрцэцэг, 180 хэм).
Бид түүнийг аврах гэж хэд хоног нойр хоолгүй зүтгээд дийлсэнгүй (С.Эрдэнэ, Сарны сонат).
нойр хоолоо умартах/мартах — ихэд махран зүтгэх, ажиллах
Данжуур аль нэг ажилд томилоход дуртайяа зөвшөөрдгийн дээр тэр л ажлыг гүйцэтгэхийн төлөө бараг нойр хоолоо мартан зүтгэдэг хүн байжээ (С.Дашдооров, Говийн өндөр).
нойрны эм — уйтгартай
Урьд нь сонгодог хөгжмийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо (Б.Шүүдэрцэцэг, Царай муут).
нойроо ганзагалах — нойр ихтэй
Морин дээрээ тогтож ядан нойроо ганзагалсан хоёр хүн манай уяан дээр буулаа.
нойрыг нь нохой авах — нойр хулжих гэснийг ёгтолсон утга
Хонь угаах сүрчүүр машин санаатай юм шиг унь дээр нь эмчлээд, хамаг ажлыг саатаажээ. Энэ нь Балжир гуайд бага бус даралт болж, санаа сэтгэлийг нь шаналгаад... нойрыг нь нохой авчихжээ (Батмөнх, Хайдав ба түүний хүүхэн).
↑ тахианы нойртой
Найр зугаа
Нойр алах
Ногоо жалгыг дагана
Нойр залхууг дагана
Ноёд гэвэл нойр муу
Нойр нь сэрвэл уур муу
Нойр алдахгүй
Морь эцээхгүй явж авах
Нойр ахадвал өвчин болно
Даарь ахадвал ёр болно
Нойр ноёноос айхгүй
Нойр хэмээгч биеийг тэжээх боловч
Унтаж хэтэрвэл өвчин болно
Жаргал хэмээгч хүний эрэлт боловч
Жаргаж хэтэрвэл зовлон ирнэ
Нярай тугал барсаас айхгүй
Нойр нойтноос айхгүй
Зүйр цэцэн үг
Нойр ахадвал өвчин болно
Дайр ахадвал яр болно
Нойрноос морио
Чөмөгнөөс хутгаа
Нойртой хоноё гэвэл нохойгоо торд
Ноён болъё гэвэл зарцаа сайн торд
Нойронд сэргэг
Номонд мэргэн
Хоршоо үг
зүүд нойр — унтаж байх үеийн сэтгэхүйн үйлдэл
шүлэг нойр — бөх унтаж, сайхан зүүд зүүдлэх нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.