ном
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Туурвин бүтээсэн бичиг зохиол
- 2.Эрдэм мэдлэг, боловсрол
- 3.шашинБуддагийн гүн ухааны чухал ухагдахуун; жаяг
- 4.шилжсэн утгаЁс дүрэм, журам
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbook; knowledge, education, wisdom; canon, dogma; religious law, religion; dharma
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ном |
|---|---|
| Харьяалахын тийн | номынW |
| Заахын тийн | номыгW |
| Өгөх орших тийн | номдW |
| Гарахын тийн | номоосW |
| Үйлдэхийн тийн | номоорW |
| Хамтрахын тийн | номтойW |
| Чиглэхийн тийн | ном руу |
| Олон тоо | номуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ном үзэх — зохиол бүтээл уншиж судлах
ном нийлэх — а.онолын маргаанд бэлтгэх зорилгоор хэд хэдээр хамтран ном үзэх; б.ном зохиолыг уг эхтэй нь тулган нягтлах
ном унших — зохиол бүтээл унших
ном хэвлэх — зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх
ном бүтээх — ямар нэгэн зүйлийн тухай өөрийн үзэл бодол, дүгнэлтийг нэгтгэн бичих
номын ах — эрдэм мэдлэгээр илүү, өөрөөс нь ахмад насны хүн
номын багш — эрдэм зааж сургасан хүн
номын баринтаг — ном судрыг ороож бооход зориулсан бөс даавуу
номын дүү — насаар дүү бөгөөд хожим сургуульд орсон хүн
ном зүй — зохиол бүтээлийн жагсаалт
ном зүйч — ном зүйн ажилд мэргэшсэн хүн
номын сан — а.ном судрын зүйлийг хөмрөглөн хадгалах газар; б.олон нийтэд хэрэгцээт ном, сэтгүүл зэргээр үйлчлэх газар
номын санч — номын сангийн мэргэжилтэн
номын хаяг — зохиол бүтээлийн тэмдэг
номын шогол — зохиол бүтээлийг хийх модон хайрцаг, хавтас
номын шүүмж — тухайн зохиол бүтээлийн ололттой, дутагдалтай зүйлийг дүгнэсэн үнэлэлт
ширээний ном — үргэлж үзэж хэрэглэдэг зохиол бүтээл
ном барлах — хуучир. - барын хэвээр ном дармаллах
ном заалгах — эрдэм заалгах
ном заах — эрдэм заах
ном сурах — сургуульд орж эрдэм сурах
ном муутай — а.мэдлэг боловсрол багатай; б.уншлага муутай
ном сайтай — а.мэдлэг боловсрол ихтэй; б.уншлага сайтай
номын мөр — эрдмийн ажил
бурхны ном — бурхны уншлага, дэг жаяг
ном айлдах — уншлага унших
ном бясалгах — а.уншиж судалсан зүйлээ тунгаан бодох; б.шашны уншлага үйлдэх, судлах
ном залах — уншлага уншуулахаар ламыг урих
номд суух — хийдэд ном хурах үеэр очиж суух
ном гүрэм уншуулах — уншлага уншуулах
ном номлох — хуучир. - а.номыг сэнхрүүлэн мэдрүүлэх; б.учир утгыг ухуулан сургаал айлдах, мэдлэг олгох
ном тавих — хуучир. - а.бурхны ном заах; б.сургаал айлдах
номоороо болох — дүрэм журмын дагуу болох, ёсоороо болох
номын дагуу хийх — аливаа зүйлийг зохих ёс дүрмээр нь хийж гүйцэтгэх
номд нь оруулах — ёс дүрэмтэй болгох
номоор нь явах — ёс журмыг нь баримтлах
Хэлц үг
ном хаялцах — мэдлэгтээ тулгуурлан, ямар нэгэн асуудлаар цэц булаалдан маргах
номын хурим — эрдмийн зэрэг хамгаалсны баяр найр
номын хур буух — ном сонсох
хүний номоор явах — өөрийн үзэл бодолгүй байх
номын дуу сонсох — а.мэдлэг эзэмшихээр суралцах; б.бурхны номлол сургаалаас сонсох
номоороо болох — журмын дагуу болох
Буяны ажил явдал олны дэмжлэгээр номоороо сайхан болж өнгөрлөө.
номын хуудас шарлуулах — хичээл их уншиж давтах
Номын хуудас шарлуулах цаг гарахгүй юм байна шүү дээ.
↑ хуучны ном хуудуугүй
↑ хүний номоор явах
Бузар загнасан буур ч нэг үхнэ
Ном айлтгасан лам ч нэг үхнэ
Бузгай загнасан буур ч нэг үхнэ
Ном айлддаг лам ч нэг үхнэ
Лам нь муу боловч сүм нь муугүй
Ном нь муу боловч багш нь муугүй
Ногоо шимтэй
Ном үлдэцтэй
Нойрмоглож суухаар
Ном уншиж суу
Ном баян
Тэр баян
Үр баян
Мод баян
Ном бичигт шамдвал оюун билиг тунгалаг
Номхон шударга явбал ухаан санаа тунгалаг
Ном гэгчийг мэдэхгүй над цоохор цаас л байдаг
Лам гэгчийг мэдэхгүй над тайрмал толгой л байдаг
Ном олон боловч чанар нь нэг
Ноён олон боловч хууль нь нэг
Ном сайтын санаа тайван
Ноён сайтын ард тайван
Нохой сайтын хот тайван
Ном судар бол
Ноёдын юм биш
Ном уншихгүй бол ухаан атаршина
Ногоо ургахгүй бол хөрс атаршина
Ном утгатай
Нас тоотой
Нохой туудаггүй
Ном түлдэггүй
- … болон өөр 12
Зүйр цэцэн үг
Нойрт сэргэг
Номд мэргэн
Номдоо муу боловч
Цавдаа сайн
Хоршоо үг
ном бичиг — бичиж тэмдэглэсэн зохиол бүтээл
ном судар — барлаж хэвлэсэн бичиг зохиол
ном зохиол — зохиол бүтээл
ном сонин — хэвлэсэн зохиол бүтээл болон сонин
ном товхимол — дэвтэрлэж үдсэн бичиг зохиол, эмхтгэл
ном хэвлэл — хэвлэж нийтийн хүртээл болгосон зохиол бүтээл, сонин сэтгүүл
хичээл ном — а.сурч мэдсэн зүйл; б.юм сурч мэдэх газар
эрдэм ном — эрдэм мэдлэг
буян ном — өргөл барьц өргөн, ном гүрэм унших нь
ном гүрэм — уншлага
хурал ном — лам нар олноороо цуглаж, шашны ном уншиж элдэв зан үйл хийх нь
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠨᠣᠮ (nom), from Middle Mongol ᠨ᠋ᠣᠮ (nom), from Old Uyghur 𐽺𐽳𐽹 (nwm /nom/, “scripture, law”), from Sogdian 𐫗𐫇𐫖 (nwm /nōm/, “law, canon”), from Ancient Greek νόμος (nómos, “law”), ultimately from Proto-Indo-European *nem-.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.