нохой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанСаарал чонын удам, тэжээж гэршүүлсэн амьтан, ан ав хийх, мал харуулах, эд хөрөнгөө мануулах зэрэгт ашиглана
- 2.амьтанЧонын цээр нэр
- 3.амьтанзурхай Сарны зурхайн арван хоёр эрхтний арван нэгдэх нь
- 4.амьтаншилжсэн утгаБусармаг, зальтай, муу санаатай хүн
- 5.амьтаншилжсэн утгаХэцүү, төвөгтэй
Англи утга
- нэр үгdog; wolf; villain (sly, morally reprehensible person); difficult, intricate
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нохой |
|---|---|
| Харьяалахын тийн | нохойн |
| Заахын тийн | нохойг |
| Өгөх орших тийн | нохойд |
| Гарахын тийн | нохойгоос |
| Үйлдэхийн тийн | нохойгоор |
| Хамтрахын тийн | нохойтой |
| Чиглэхийн тийн | нохой руу |
| Олон тоо | нохойнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
анч нохой — ан амьтан барихдаа сурамгай нохой
гарж нохой — бие бүдүүн, үс сахлаг, толгой том, дуу өтгөн төвд нохой
гөрөөч нохой — анч нохой
мөрч нохой — мөр мөшгөхдөө сайн нохой
хоточ нохой — хот манахдаа сайн нохой
золбин нохой — эзэнгүй тэнүүчлэн явдаг нохой
зуудаг нохой — хүн урдаг, танихгүй хүн рүү асч дайрдаг нохой
хайгуулч нохой — ямар нэгэн зүйлийг үнэрээр нь хайн олохдоо чадамгай, сургуультай нохой
нохой боргох — нохой ээрэн хоргоож хуцах
нохой барих — нохой хүн, амьтныг урж хазах
нохой хорих — нохойгоо хорин барьж, зочноо гэртээ оруулах
нохойгоор бариулах — нохой тавин бариулах
нохой тавих — а.ан амьтан бариулахаар нохой тавих; б.хулгай, дээрэм зэргийг илрүүлэхээр хайгуулч нохой явуулах
нохой турхирах — нохойг зориуд нэгэн зүйл рүү чиглүүлэн бариулахаар тавих
нохой хуцах — нохой дуугарах
нохой улих — нохой урт удаанаар гиншин гингэнэж дуугарах
нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр — а.муу зүйлийг дээш татавч үл өөдлөх; б.алдар нэр, хайр хүндэтгэл даахгүй
нохой орох — чоно мал сүрэгт халдах
нохой жил — сарны зурхайн арван хоёр эрхтний доторх нохой эзэлсэн жил
нохой сар — сарны зурхайн арван хоёр эрхтний доторх нохой эзэлсэн сар, билгийн тооллын намрын адаг сар
нохой өдөр — сарны зурхайн арван хоёр эрхтний доторх нохой тохиох өдөр
нохой цаг — арван есөн цаг дөчин минутаас хорин нэгэн цаг дөчин минут хүртэлх хугацаа
Тэнгэрийн гурван нохой — од.орон. - Гурван марал од
нохой зан — зальтай, бусармаг муу зан
нохой хүн — заль мэх ихтэй хүн
нохой үг — эгзэгтэй, хэцүү үг яриа
нохой хэрэг — ээдрээтэй, хэцүү хэрэг
нохой явдал болох — бэрхшээлтэй явдал тохиолдох
нохой далан хальс — урга. - улаан өнгөтэй, улбар цагаан цэцэгтэй, голын дэргэд ургадаг нэгэн зүйл модорхог ургамал
нохой зангуу — урга. - тариалангийн газар, замын хажуу газраар ургадаг, үр нь тостой бөгөөд түүгээр нь маажин хийдэг, навч ба үндэс нь шар ногоон будагтай; зангуу нь малын арьс үсэнд шигдэнэ
нохойн үзэм — урга. - өндөрдүү, цагаан цэцэгтэй нэг наст өвс, бүхэл өвс нь эмэнд орно
нохойн хоншоор — урга. - зэрлэг, тэргүүлэгч цэцэг
нохойн хошуу — урга. - мөчир ба ишиндээ өргөстэй, голын эрэг, ойн захаар ургадаг бутархаг ургамал; үр жимс нь аминдэм ихтэй чийг бам өвчинд хэрэглэдэг
нохойн хошуу/хөнгөн замаг — урга. - цэцэг нь ганцаар буюу хэд хэдээр дэлгэрдэг, голын хөвөө, уулын хажуу, хормой, бут сөөг, ой шугуй дотор буюу зэгстэй газар ургадаг бут мод
нохойн хуух/хээрийн хэмх — урга. - иш нь нарийн урт, цэцэг нь навчныхаа өвөр хажууд дэлгэрдэг, уулын хажуу, гуу сувгийн хөвөөгөөр зэллэн ургадаг нэг наст өвс, жимс нь эмэнд орно
нохой хуш — урга. - хоёр хоёроороо багцлан ургадаг, мөнх ногоон тураг мод, барилгад хэрэглэнэ, давирхай, шилмүүс, жимснээс нь анхилам үнэртэй тос гарган авдаг, үрийг нь хүнсэнд хэрэглэхээс гадна тос шахаж авч, бас эмд орно
нохой шивээ өвс/нохой бөөдий — урга. - маш уян бөх сайн үндэстэй, өндөрдүү, уулын хажуу, элсэрхэг газар, голын хөвөөгөөр ургадаг, тэжээлийн нэг наст өвс, сахал үндсээр нь шүхэр зэргийг хийнэ
нохойн сойр/нохойн шээрэнгэ — урга. - ногоовтор мөчиртэй, навч цэцэг нь эмд ордог, уулын хажуу, ар, ээвэр газар, бут сөөгний дунд ургадаг багавтар бут мод
нохойн хэл — урга. - цайвар цэцэгтэй, уруул цэцгийн овгийн олон наст өвс
нохойн шийр — урга. - говь цөл газар ургадаг, шүүслэг гонзгой навчтай
- … болон өөр 6
Хэлц үг
нохой шиншихгүй — хэнд ч хэрэггүй зүйл
нохой гаслам халуун — зуны аагим халуун
нохойн хороо — эмх замбараагүй, хог новш ихтэй газар
нохой байтал багалзуурынхаа хэрээр яс залгих — а.хэтэрхий их ховдоглох; б.их санаархах
нохой гахайдаа хүрэх — хоорондоо хэрэлдэн муу муухайгаа дуудалцах
нохойн дуу ойртох — а.айлд ойртон ирэх; б.ажил төрөл дуусах дөхөх, бүтэх
нохойн замаар орох — а.буруу хэрэг үйлдэх, буруудах; б.ямар нэгэн зүйл олдохгүй байх, алга болох
нохойн идэш болох — нууж, харамлаж байсан зүйл нь бусдад ашиглагдах
нохой амаар нийлэх — ханын амыг хоёр хоёр болон гурван үдээртэй уулзраар буруу нийлүүлэх
нохой алсан царайлах — уурлах, царай барайх
Юундаа нохой алсан царайлаад байгаа юм. Би ямар нэгэн буруу юм хийгээгүй биздээ.
нохой амь — үнэ цэнгүй амь нас
Миний хэлсэн бүхнийг хийвэл нохой амийг чинь аваръя (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
нохой амьтай — үхдэггүй, амь бөхтэй
Япончууд Самбууг нохой амьтай, бөх бат долоон голтой гэдгийг тоогоогүйдээ үхсэнд тооцож хайхарсангүй (Ж.Дашзэгвэ, Орхоны овилго).
нохой гаслам — маш, их, хурц
Тэр өдрийн нарны халуун нохой гаслам, цэргүүд цангаж түй гэх шүлс гарахаа болилоо (Ж.Пүрэв, Гурван зангилаа).
нохой гурав харагдтал уух — архи хэтэртэл уух
Тэрбээр хэд хоног нохой гурав харагдтал уух байх. Өглөө бүр шартаж сэрээд, өмнө нь ямар сайхан амьдралтай байснаа өөрийн эрхгүй бодно.
нохой долоо — чамлах, голох, үл тоох
Чиний үгэнд итгэх хэдэн хүн байх бол. Нохой долоо. Юу олж шалих вэ дээ.
нохой заль — хоёрын хооронд өөдгүй муу зан
Тэгээд тэр чинь амин дээрээ тулахаар бас сүрхий нохой зальтай (П.Лувсанцэрэн, Ус шиг цэнхэр).
нохой зан — хулжин, лаймарч, хэнд ч хэрэггүй өөдгүй зан
Муулсан хүнд бол тулга тойрсон нохой зантай гэх үү дээ (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
нохой морины хүч өргөх — гавьяа зүтгэл гаргах, үнэнхүү зүтгэх, дэмжих
Цунамид нэрвэгдээд байгаа япончуудад нохой морины хүч өргөхөөр 12 аврагчийг илгээхээр болоод байна.
нохой ногтлох — юм эрж хэрэн хэсэх
Энэ өвгөнд нохой ногтлохоос өөр хийх юм байх биш.
нохой ноорог — тамтаггүй урагдсан байдал
Бас л арчаагүй хүмүүс юм аа. Гэрийнхээ бүрээсний онгорхой цоорхойг оёчиход яана аа. Нохой ноорог л гэсэн үг.
нохой нүүртэй — хүйтэн царайтай
МНТ-ы 78-р зүйлд “Хасар нохой мэт хаданд довтлох”, 188-р зүйлд “Эм хүмүүн нохой нүүртэй”, 194-р зүйлд “Нохой хэрэл хэрж явж”, 209-р зүйлд “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн ноход” гэх мэтээр хүний дүр төрх, зан араншинг нохойтой зүйрлэн өгүүлсэн дүр, дүрслэлийн өгүүлэмж цөөнгүй тохиож байна.
нохой нь хүртэл хуцах — цөм андахгүй, бүгдээрээ таних
Захын хүнээс Идэрбаяр гэж таних уу гэж асуу! Нохой нь хүртэл хуцна.
нохой сүүлээ, сүүл сангарцгаа — бусдыг зарах, дээрэлхэх
Нохой сүүлээ, сүүл сангарцгаа гэдэг шиг л юм. Нөхөртөө загнуулсны төлөө өөдсөн чинээ амьтанд уураа гаргаж яанаа.
нохой хорихгүй — (хар яриа) яаж ч чадахгүй, дийлэхгүй гэсэн утга
Тэд нар ч зүгээр зүгээр, эдгэнэ эдгэрүүлнэ гэхээс өөрөөр нохой хорихгүй, харин авахдаа хэнээс ч илүү (Д.Намдаг, Амь ба амьдралын үнэ).
нохой хуцсаны төдий санахгүй — ер тоохгүй
Миний хэлэхийг юман чинээ тоохгүй. Нохой хуцсаны төдий санахгүй л гэсэн үг.
нохойд амаа долоолгох — их л согтох
Архи сайн даадаг шүү. Лав л нохойд амаа долоолгохгүй.
нохойд шахуулсан муурын нүдээр ширтэх — айх, хөөгдөж шахагдах
Хонгор Бадарчаас зайлан зогсож, нохойд шахуулсан муурын нүдээр ширтэн биеэ хураав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
нохойн баас — аливаа юмыг дорд үзэх
Юу гэнээ муу нохойн баас чинь. Чам шиг муу юм ахынхаа өөдөөс арзаганаад байхгүй шүү (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
нохойн битүү туурай — ховор нандин юм
Ногоон хурганы арьс нэг, нохойн битүү туурай нэг, үнэгний эвэр нэг, үхрийн соёо нэгтэй өгчихвөл морио чиний гар дээр тавилаа гэсэнд данжаад маасайн инээв.
нохойн гуя — а.хэрэггүй үнэ цэнгүй зүйл
Улсын баатар, хөдөлмөрийн баатар цол ч нохойн гуяны хэмжээнд очлоо. б.муу хүний шадар хамсаа
нохойн гуяар даллах — (бүд.) хүнийг амар хялбараар биедээ татах
Би нохойн гуяар даллаад хоёр гурваар нь олоод ирнэ.
нохойн дуу ойртох/сонстох — хийж байгаа зүйл дуусах дөхөх
Ажлынхаа талыг нугалчихлаа шүү дээ. Нохойн дуу ойртож л байна.
нохойн наадам — (хар яриа) хийхэд амархан зүйл, хийж ядах юмгүй ажил
Бөөр, зүрх мэтийн эд эрхтнийг шилжүүлэн суулгах бол ердөө нохойн наадам. Тэр бүү хэл эсийн аргаар хүн бүтээж болох нь ч тодорхой болсон.
нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр — муу зүйлийг дээш татавч үл өөдлөх
Увайгүй юманд юм хум өгөөд ч нэмэргүй. Угааж арчлаад ч өмсөж чадахгүй. Нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр гэдэгтэй адил шүү гэх үү дээ.
нохойн үхдэл — үхлийн муу үхэл
Уг нь дээр үед мэргэн түргэн хүнд үзүүлсэн чинь нохойн үхдэлээр үхнэ гэж хэлж байсан юм гэдэг шүү.
нохойн хүзүүнд мах зүүх — найдаж болохгүй хүнд итгэл хүлээлгэх
Өө чи мөн болдог хүндээ захиж дээ. Одоо буцаад очиход чинь аль хэдийн зохицуулчихсан сууж байгаа. Нохойн хүзүүнд мах зүүчихжээ гэж бод.
нохой явган, гахай нүцгэн болох — үгүйрч хоосрох
Тэр айлын тэжээгч нь нас барснаас хойш бэлэвсэн эмгэн хөөрхий, ёстой нохой явган, гахай нүцгэн гэгч л болсон доо.
↑ муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй
↑ нойрыг нь нохой авах
↑ харамласныг нь хар нохой
- … болон өөр 232
Зүйр цэцэн үг
Нохой хуцахаараа хуцаг
Тэмээ явахаараа явна
Нохойн хүзүүнд мах зүүж
Чонын нүхэнд хонь хадгалах
Газар гишгэх малгүй
Ганхийх нохойгүй
Нойртой хоноё гэвэл нохойгоо торд
Ноён больё гэвэл зарцаа сайн торд
Нохой нүцгэн
Гахай явган
Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй
Нохойгүй газар гахай хуцах
Нохойн аманд орсон яс бүтэн гардаггүй
Нохойн баас гурван жил болбол эмэнд орно
Нохойн баасыг хэдий хутгавал төдий үнэр гарна
Нохойн сүүлээс ном авах
Нохой сүүлээ
Сүүл хонгорцгоо
Нохой хамартаа хүрэхээр усч
Нохой мянган газар явавч баас идэхээ байхгүй
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠨᠣᠬᠠᠢ (noqai), from Middle Mongol ᠨ᠋ᠣᠬᠠᠢ (noqai), from Proto-Mongolic *nokaï, probably related to Xianbei 若干 (*ñaqañ) with further Para-Mongolic cognates. Compare Kalmyk ноха (noxa), Dongxiang nogvei, Daur nogw, Para-Mongolic Khitan 𘰕𘯛 (*ń qo), 捏褐 (niehe), Tungusic Evenki некэ̄ (ņekə̄, “sable”), Jurchen nieha (“puppy, small dog”), Manchu ᠨᡳᠣᡥᡝ (niohe, “wolf”) and maybe Korean 너구리 (neoguri, “raccoon dog”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.