нударга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монгол дээлийн ханцуйны үзүүрт хийх туурайн хэлбэртэй хөвөө
- 2.Зангидсан гар
- 3.шилжсэн утгаДадлага, чадвар
- 4.Өөрийн чадал чинээ, эрх мэдлээрээ түрээ барих байдал
- 5.Хүч чадалтай, төлөв төвшин
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfist
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нударга |
|---|---|
| Харьяалахын тийн | нударганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | нударгад |
| Гарахын тийн | нударганаас |
| Үйлдэхийн тийн | нударганаар |
| Хамтрахын тийн | нударгатай |
| Чиглэхийн тийн | нударга руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нударга буулгах — а.нударгаа доош нь унжуулах; б.шилж. зодох
нударгаа сэгсчих — дээлийн үзүүрт байх туурайн хэлбэрт зүйлээ олон дахин сэгсрэх
нударга сөхөх — нударгаа эргүүлэх
нударга тавих — нударга унжуулах
нударга шамлах — нударгаа сөхөн зодохыг завдах
булган нударга — булганы арьсаар хийсэн нударга
хар хурган нударга — хар хурганы арьсаар хийсэн нударга
нударган үндэс — урга. - өндөрдүү, модон дотор ургадаг олон наст өвс, үндэс нь эмд орно
шувуун нударга — урга. - ууланд ургах, үндсээр нь гурил хийж идэх нэг зүйл навчирхаг ногоо
нударга зангидах — гарын таван хурууг чанга атгах)
нударга суух — дадал, чадвартай болох
нударга заах — а.дадлага, чадвараараа тэргүүлэх; б.хүчээр үзэх
Хэлц үг
нударган баян — а.ядуусыг дарлан мөлжигч баян этгээд; б.үе дамжсан хөрөнгөтөн
нударга амсуулах — зодох
Түүний биеийн өндөр болоод арвин туршлага өрсөлдөгчид нь олон ч удаа ширүүн нударга амсахад гол нөлөөг үзүүлсэн гэж болно.
нударга заах — илүүрхэх
Жамьян бээс нударга зааж, шударга биш байдал гаргаж... байв (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).
нударга зангидах — хорсон занах
Эр хүн нударга зангидаж хорслоо тайлдаг, эм хүн өмдөө шувталж хорслоо тайлдаг (Д.Цэнджав, Алтан жүн жор).
нударга зөрүүлэх — зодолдох
Чэнь Жэнь өнөө хэр чонотой нударга зөрүүлэн учрах тохиол хараахан гараагүй л байгаа юм (Зян Рун, Чонон сүлд).
нударга суух — дадал, чадвартай болох
Аавдаа гар хөлийн үзүүрт нь тус болж, гэрийн яс мод хийлцдэг байсан болохоор нударга суусан гэж хэлж болно.
нударга шамлах — зодолдохыг завдалхийлэх
Хүрлээ түүндээ улам зориг орж, ханцуй хаялж ирээд, нударга шамласан лам нартай ана мана үг хэлэлцдэг болжээ (П.Хорлоо, Багш).
нударган зодоон — гараар хүч үзэн тэмцэлдэх нь
Хотын сургуулийн нударган зодооны аварга Болдоо, хүндийг өргөгч Ганбаа хоёр жаахан биеэ барьсан янзтай зэрэгцэн сууж... (Г.Дамба, Боохойн гижиг).
нударганы амт үзүүлэх — зодох
Асашёорюү Д.Дагвадорж япон эрд нударганы амт үзүүлснээсээ болоод зодог тайлсан уу?
↑ бухын хамрыг нударгаар нүхлэх
↑ долоон нэхийгээр таван нударга эсгэх
↑ нусаар нааж, нударгаар шаах
↑ төрийн төмөр нударга
Нулимс унагахаар
Нударга зангид
Нуруу сайтай нь ус дамнана
Нударга сайтай нь гурил нухна
Нусанхай шар нь шал түлнэ
Зүйр цэцэн үг
Нулимс унагахаар нударга зангид
Ухаантай хүн үгээрээ сургах
Ууртай хүн нударгаараа сургах
Үгийн гарал
From Proto-Mongolic *nidurga (“fist”). Somehow akin to Proto-Turkic *yudruk (“fist”), Proto-Tungusic *nurga (“fist”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.