нулимс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нүдний булчирхайнаас гарах тунгалаг шингэн
Англи утга
- нэр үгtear; mucus
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нулимс |
|---|---|
| Харьяалахын тийн | нулимсны |
| Заахын тийн | нулимсыг |
| Өгөх орших тийн | нулимсанд |
| Гарахын тийн | нулимснаас |
| Үйлдэхийн тийн | нулимсаар |
| Хамтрахын тийн | нулимстай |
| Чиглэхийн тийн | нулимс руу |
| Олон тоо | нулимснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нулимсны булчирхай — тунгалаг шингэн ялгаруулагч булчирхай
нулимсны сувганцар — нулимсны цэгүүдийг нулимсны ууттай холбосон нарийхан хоолой
нулимсны уут — хамар, нулимсны сувгийн дээд талын өргөссөн хэсэг
нулимсны хөхлөг — нүдний дотор өнцөг дэх махлаг ургацаг
нулимсны цэг — нулимсны хөхлөг дээр байх жижиг сүв
нулимс асгарах — нүднээс тунгалаг шингэн ихээр гарах
нулимс алдах — уйлах
нулимсаа барах — их уйлах
нулимсаа барих — уйлахыг тэвчих
нулимсаар будах — нүднээсээ тунгалаг шингэнийг их хэмжээгээр асгаруулах, гаргах
нулимс бүрхэх — нүдний аяга ус мэт шингэнээр дүүрэх
нулимс гүйлгэнэх — нүдний аяганд тунгалаг шингэн бий болох
нулимс дусах — нүднээс тунгалаг шингэн дусал дуслаар гоожих
нулимс дүүрэх — нүдний аяга тунгалаг шингэнээр дүүрэх
нулимс мэлмэрүүлэх — нулимс урсган чимээгүй уйлах
нулимсаа нуух — уйлж байгаагаа хүнд мэдэгдэхгүй гэж нуух
нулимс унагах — нүднээс шингэн зүйл асгаруулах
нулимс хатах — нүдэнд хурсан тунгалаг шингэн ууршиж үгүй болох
нулимс хурах — шингэн тунгалаг зүйл нүдийг бүрхэх
нулимс эгших — нүдэнд хурсан тунгалаг шингэн алга болох
баярын нулимс — баярлах, сэтгэл хөөрөх үед нүднээс гарах тунгалаг шингэн
гомдлын нулимс — ямар нэг зүйлд гомдоход нүднээс гарах тунгалаг шингэн
зовлонгийн нулимс — зовсны улмаас нүднээс гарах тунгалаг шингэн
хагацлын нулимс — салж хагацах үедээ уйлах нь
усан нулимс — нүднээс тунгалаг шингэн ус шиг ихээр асгарах нь
хар нулимс — гуниг, уйтгарын нулимс
өвөр дүүрэн нулимс — асгартал уйлж дээлийнхээ өврийг норгох
доголон нулимс — ганц нэг дусал нулимс
Хэлц үг
нүүрээ нулимсаар угаах — а.маш их уйлах; б.маш их зовох, зүдрэх
нулимс асгах — уйлах
Дулмаагийн нүднээс нулимс асгаж хэсэг дуугүй байснаа
нулимсаараа нүүрээ угаах — маш их зовох, зүдрэх
Хэрвээ хоёр өндгийг үүрэнд нь буцааж тавиагүй бол эм хун ийм эмгэнэлд унахгүй байсан ч юм бил үү гэж бодоод Ян Кө нулимсаараа нүүрээ угаана (Зян Рун, Чонон сүлд).
нулимсан шүлсээ долоох — хэлсэн үгнээсээ буцах, зорьсондоо хүрэхгүй байх
Би дахиж энэ хүн рүү эргэж буцахгүй ээ. Буцаад нийлбэл нулимсан шүлсээ долоолоо хэмээн хүн муулна байлгүй.
нулимсыг нь барах — хүний сэтгэлийг зовоож шаналгах
Зовсон амьтны нулимсыг нь барж юугаа хийх вэ, хариуг нь удаалгүй өгөх хэрэгтэй.
Нугас замгаа идэхээс биш
Нулимс нь нулимсаа иддэггүй
Нулимс унагахаар
Нударга зангид
Зүйр цэцэн үг
Нулимс унагахаар
Нударга зангид
Хоршоо үг
нус нулимс — нүд болон хамраас гарах шингэн зүйл
Үгийн гарал
From Proto-Mongolic *nïlbusun, compare Buryat нёлбоһон (njolbohon), Kalmyk нульмсн (nulʹmsn), Mongghul ninpuzi, Dongxiang nubusun. Likely related or influenced by other *nï- words, see нус (nus, “snot”). Compare typologically Proto-Slavic *slьza (> Russian слеза́ (slezá)) related to *slizь (> слизь (slizʹ)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.