Үндсэн хэсэг рүү шилжих

нуруу

нэр үг/nʊrʊː/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠨᠢᠷᠤᠭᠤ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн болон сээртэн амьтны ар биеийн гол тулгуур бөгөөд дотор нь нугас орших мөгөөрсөөр залгагдсан хэлхээ яс
  2. 2.
    Хүний биеийн өндөр намын хэмжээ
  3. 3.
    Уулын урт зоо болон үргэлжилсэн уулс
  4. 4.
    Байшин, майхан, хашаа зэрэгт хөндлөн тавьж онь түшүүлэх уртааш мод
  5. 5.
    Уртааш нь далагнуулан овоолж хураасан зүйл
  6. 6.
    урт нарийхан байгалийн өндөрлөг эсвэл ховил

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгspine, back; stature, height; mountain range; mountain ridge; beam, ridgepole; haystack; condition, state of affairs

Тийн ялгал

Нэрлэхийн тийннуруу
Харьяалахын тийннурууны
Заахын тийннурууг
Өгөх орших тийннурууд
Гарахын тийннуруунаас
Үйлдэхийн тийннуруугаар
Хамтрахын тийннуруутай
Чиглэхийн тийннуруу руу
Олон тоонуруунууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • асуух нуруу — хонь малын нурууны ууц ястай нийлж байгаа хэсэг

  • морины нуруу — морины ар голын дагуу байрлах олон хэлхээ яс

  • нурууны үе — хоёр нурууг холбосон мөгөөрс

  • нуруугаа авах — а.морины нуруу эмээлд холгогдон шалбарах; б.шилж. ядартлаа зүтгэх

  • нуруу сайтай — а.адуу малын нуруу холгогдон шалбараагүй, эрүүл; б.шилж. хэлсэн үгэндээ эзэн болдог, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн

  • нуруу хөших — хүний ар биеийн тулгуур олон яс хөшиж өвдөх

  • нуруу өндөр — өндөр биетэй хүн

  • нуруу мод — байшин, хаалга зэргийн дээгүүрх уртааш тавьсан мод

  • нуруу гаргах/нуруу хийх — ямар нэгэн зүйл барихаар уртааш мод хийх, барих

  • байшингийн нуруу — байшингийн оройд хөндлөн тавьсан мод

  • барилгын гол нуруу — барилгын оройд хөндөлдүүлэн тавьсан мод

  • ноён нуруу — а.байшин зэргийн дам нурууны дээд хэсэг, гол хөндлөвч; б.шилж. голч чанар, буурь суурьтай байдал

  • дам нуруу — гол нуруунд тэгнэн тавьсан уртааш мод

  • майхны нуруу — майхны хоёр баганын дээд үзүүр дэх сэнжинд тогтоох урт мод

  • нуруу босгох — а.нуруу мод барих; б.шилж. ажил хэргийн ерөнхий бүдүүвчийг гаргах

  • нуруу өвс — уртааш нь майханчлан овоолсон өвс

  • даалимбын нуруу хатгах — даалимбын ар адил завсаргүй жишүү хээ гарган хатгамаллах

  • нурууг нь нугалах — а.нурууны ясыг үелэн салгах; б.ажил хэргийн ихэнхийг хийж дуусгах

  • дүн нуруу — ерөнхий төлөв

Хэлц үг

  • нуруу тэнийх — зовлон зүдгүүрээс ангижрах, амрах

  • нуруу тэнэгэр — санаа зовох зүйлгүй

  • нуруугаа үүрэх — ууцан дээрээ гараа ачиж явах

  • нуруу руу нь хутга дүрэх — сэм хорлох

  • нуруу руу хүйтэн ус хийх шиг болох — айж цочих зэрэг таагүй сэтгэгдэл төрснөөс бие эвгүйцэх

  • уул нуруу болох — уул нуруу мэт их байдал

  • гол нуруу алдахгүй — барагтай бол алдаа гаргахгүй

  • нуруу гэдийх — хүчир бэрх буюу муу дор байдлаасаа салж сайжрах

    Өвсөө нуруулдаж дуусаад нуруу тэнийв бололтой хөлсөө арчиж, цай залгилав.

  • нуруу руу хүйт орох — айж ширвээтэх

    Ард нь хоёр гамин биеэ чанга барин зогсоно. Иймд тэднийг харсан бүхний нуруу руу хүйт орох бололтой, чээж даран навтасхийн сэм зайлан зугтана.

  • нуруу өөд хүйтэн ус хийх шиг болох — айж цочих зэрэг таагүй сэтгэгдэл төрснөөс бие эвгүйцэх

    Энэ сонин бөгөөд аймаар юмыг хараад нуруу өөд хүйтэн ус хийх шиг болж, толгойн үс босох шиг болов (Ч.Лодойдамба, Малгайтай чоно).

  • нуруу сайтай/нуруутай байх — төлөв томоотой, төв голч, итгэж болох, буурь суурьтай сайн хүн

    Жаргал зовлон хоёрыг амсаж, чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи (Б.Лхагвасүрэн, Боржигины бор тал).

  • нурууг нугалах — ажлын голыг хийж дуусгах

    Тэгээд гэр толгойлж нүүхээр шийдсэн энэ охин... нүүдлийн ажлын нурууг нугалах баахан ажил хийсэн нь мэдээж (Ц.Цэдэнжав, Ерөө голын охин).

  • нуруугаа авах — ядартлаа зүтгэх

    Нуруугаа авахуулсан хөгшин морь шиг ганц хөх майхан харанхуйн дунд бөгтийнө (С.Пүрэв, Хадланчийн шөнө).

    Нуруугаа авсан шүдлэн үрээ шиг муу хүрэн ширээгээ дэрлээд би вээр үхэж асан аж (Л.Пүрэвдорж, Зовлон).

    Эр хүн солих өмдгүй байж айлд хүргэн орвол сүүлдээ нуруугаа авсан даарьтай морь шиг болохын тэмдэг ээ (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар).

  • нуруугаа нухлуулах — зовж зүдрэн явах

    Амьдралын хатуу ачаанд нуруугаа нухлуулсан Бат багын таних хүнтэй дайралдсандаа эцэг эхтэйгээ уулзсан юм шиг баярлав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • нуруунд нь нугас ургасан мэт — нахилзаж бөхөлзөх

    Нуруунд нь нугас ургасан мэт нахилзаад байсан... юм гуйх гээд л байсан янз нь юм байна.

  • нурууны өмнө — далд нууцаар

    Нүүрний өмнө маасганах, нурууны өмнө соохогнох (хэвш.)

  • ↑ ар нуруу руу хүйт даах

  • ↑ гол нуруу алдахгүй

  • ↑ гэдэс нь нуруундаа нийлэх

  • ↑ ноён нуруу

  • ↑ нугасыг нь олохгүй, нурууг нь олох

  • ↑ нутгийн нуруу түших

  • ↑ хонины нуруун дээр шүүс идэх

  • ↑ уул нуруу болох

  • Нуруу дуулвал

  • Нүүрээрээ харах

  • Нуруу муутай хүн

  • Нугас муутай хаалга

  • Нуруу муутай хүн шарвадаг

  • Нугас муутай хаалга савдаг

  • Нуруу сайтай нь ус дамнана

  • Нударга сайтай нь гурил нухна

  • Нусанхай шар нь шал түлнэ

  • Нуруу сайтай нь үүрнэ

  • Ном сайтай нь уншина

  • Нуруу үүрсэн нь хүнийг голдог

  • Нусаа чирсэн нь хүнийг биширдэг

  • Нүүр ичиж

  • Нуруу айх

  • Нүүр нь сайхан

  • … болон өөр 3

Зүйр цэцэн үг

  • Нуруугаа үүрсэн нь намайг голно

  • Нусаа чирснийг нь би голно

Хоршоо үг

  • зоо нуруу — хүн, амьтны ар голын дагуу орших хэлхэгдсэн олон яс, түүний хажуугийн зураа

  • ууц нуруу — хүн, амьтны их биеийн ар хэсэг

  • нуруу туруу — а.хүний өндрийн хэмжээ, өндөр нам; б.янз байдал

  • уул нуруу — үргэлжилсэн уулс

  • нуруу багана — хөндлөн болон уртааш мод

Үгийн гарал

# From Proto-Mongolic *nïruxun, compare Buryat нюрган (njurgan), Dongxiang nurun. # Probably related through borrowing or common inheritance with Proto-Tungusic *nịrị (“spine”), compare Evenki нири (ņiri).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.