нууц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй далдалбал зохих юм
- 1.Биеэ далдлах газар
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsecret
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нууц |
|---|---|
| Харьяалахын тийн | нууцын |
| Заахын тийн | нууцыг |
| Өгөх орших тийн | нууцад |
| Гарахын тийн | нууцаас |
| Үйлдэхийн тийн | нууцаар |
| Хамтрахын тийн | нууцтай |
| Чиглэхийн тийн | нууц руу |
| Олон тоо | нууцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нууц байгууллага — үйл ажиллагаагаа далд явуулах байгууллага
нууц нэр — жинхэнэ нэрээ нууж, өөр нэрээр нэрлэсэн нь
нууц мэдээ — олонд зарлаж болохгүй далдалбал зохих мэдээ
нууц санал өгөх — саналаа бичгээр өгөх
нууц сонгууль — сонголтоо далдалж өгөх сонгууль
нууц үг — зориуд зохиосон, бусдын мэдэхгүй түлхүүр үг
нууц тасалгаа — нүдэнд ил үл харагдах өрөө
нууц үе — анагаах. - халдварт өвчний нян тархснаас хойш эмнэл зүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа
нууц хэрэг — олны өмнө дэлгэж болохгүй хэрэг
нууцын эрхлэгч — хуучир. - нууц албан хэргийг эрхлэх албан тушаал бүхий хүн
нууц амраг — янаг амрагийн далд холбоо бүхий хүн
нууц гишүүн — олон нийтийн байгууллагын гишүүн атал нууцаар даалгавар биелүүлдэг этгээд
улсын нууц — тухайн улсын бусдад мэдэгдэж болохгүй гэж хуулиндаа заасан хэрэг явдал
нууц задруулах — далдалбал зохих зүйлийг бусдад мэдэгдэх
нууц хадгалах — далдалбал зохих зүйлийг өөр бусдад мэдээгдэхгүй байлгах
нууцаар харах — хүний нүдийг хариулж сэм харах
нууц эрхтэн/нууцын орон — бэлгэ эрхтэн
нууцад суун ан агнах — бие халхлах нүхэнд сууж ан агнах
Хэлц үг
Ил жадыг халхлахад хялбар
Нууц сумыг сэргийлэхэд бэрх
Нууц нуруугаар
Хонь хормойгоор
Зүйр цэцэн үг
Нуурын захад нугас сайхан
Нууцаар ханилсан янаг сайхан
Товчилсон үг
МНТ — “Монголын Нууц Товчоон” [ном]
НТ — “Нууц Товчоон” [ном]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.