нэхэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөвөн, олс, мяндас, ноос ноолуур зэргийг цувин утас болгон сүлжиж бөс бараа, хувцас хунар хийх
- 1.Хойноос нь хөөх
- 1.Ямар нэгэн зүйл өгөхийг шаардан хүсэх
- 2.Өнгөрсөн хэрэг явдлын үнэн мөнийг нь олж тогтоохыг хожим дахин шаардах
- 3.Тэмцээн, тоглоомд зэрэгт дийлдсэнийхээ хариуг авахаар дахин тоглох
- 4.шилжсэн утгаЭргэн бодох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нэхэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нэхнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нэхлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | нэхэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нэхжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нэхсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | нэхдэг |
| Холбох нөхцөл (-ж) | нэхэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нэхээд |
| Болзох нөхцөл (-вал) | нэхвэл |
| Хүсэх (-маар) | нэхмээр |
| Захирах (-аарай) | нэхээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нэхэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цамц нэхэх — ноосон утас зэргээр цамц сүлжих
цэмбэ нэхэх — цэмбэ үйлдвэрлэн гаргах
нэхэж дагах — хойноос салахгүй дагах
нэхэж очих — араас нь гүйцэж очих
улаа нэхэх — элчийг дараачийн өртөөнд хүргэж унуулсан морио буцаан авахаар дагаж явах
мөнгө нэхэх — авсан мөнгөө эргүүлэн өгөхийг хүсэх
өр нэхэх — өрөө төлөхийг шаардах
хэрэг нэхэх — дарагдсан хэргийг дахин задлаж үнэнийг тогтоохыг шаардах
нэхэн заалдах — өнгөрөн дарагдсан хэрэг явдлыг задлан үнэн шалтгааныг олж тогтоох, шаардах
нэхэн төлүүлэх — ямар нэгэн ажил хэргийн төлбөрийг хожим төлөхийг шаардах
даагаа нэхэх — тоглоом, наадамд хожигдсон хүн дахих
нэхэн санах — эргэн дурсах
нэхэн шагнах — нас барсных нь дараа гавьяаг үнэлэн шагнал олгох
Хоршоо үг
нэхэх хөөх — мөр даган хөөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.