нялх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төрөөд удаагүй, сая төрсөн
- 2.Өвс ургамлын ургаж байгаа, дөнгөж цухуйсан нь
- 3.шилжсэн утгаЭрт, бага залуу
- 4.шилжсэн утгаХүний ухаан санаа, зан ааш томоожоогүй, хүүхэд мэт
- 1.төрөөд удаагүй байгаа /1 жил болоогүй/ хөл, хэлд ороогүй хүүхэд
- 2.нас бие гүйцээгүй, бага залуу сүүн тэжээлтэн амьтан
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрnewly-born, infant; tender, young; young, small; childish
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нялх |
|---|---|
| Харьяалахын тийн | нялхын |
| Заахын тийн | нялхыг |
| Өгөх орших тийн | нялхад |
| Гарахын тийн | нялхаас |
| Үйлдэхийн тийн | нялхаар |
| Хамтрахын тийн | нялхтай |
| Чиглэхийн тийн | нялх руу |
| Олон тоо | нялхууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нялх биетэй эх — саяхан амаржсан эх
нялх хүүхэд — сая төрсөн буюу төрөөд удаагүй хүүхэд
нялх тугал — эхээс төрөөд удаагүй тугал
нялх шүд — хүүхдийн ясжиж бэхжээгүй шүд, сүүн шүд
нялхын халуун — нярайлсан эхэд тусах нэгэн зүйл өвчин
нялх нахиа — ургамлын сая урган цухуйж буй нахиа
нялх ногоо — цухуйгаад удаагүй ногоо
нялх балчир үе — хүмүүжиж томоожоогүй бага насны үе
хар нялх — бага балчир
хар нялхаасаа тоглож өссөн нутаг — бага наснаасаа тоглож өссөн эх нутаг
нялх зун — зун болоод удаагүй байгаа нь
нялх зан — хүүхдийн зантай адил гэнэн хөөрүү, бодлогогүй зан байдал
нялх бодолтой хүн — хүүхэд адил гэнэн, томоогүй са-наатай хүн
Хэлц үг
Настай хүн явснаа
Нялх хүүхэд үзсэнээ
Настай хүнийг хүндэлж яв
Нялх хүүхдийг асарч яв
Нялх ногоонд хур хэрэгтэй
Нялх хүүхдэд сургаал хэрэгтэй
Нялх хүүхдэд тэмээний алтан ноолуур наалдана
Зүйр цэцэн үг
Өчүүхэн нялхад эхийн сүү өсөх цагт эцгийн элбэрэл
Нялх ногоонд хур хэрэгтэй
Нялх хүүхдэд сургаал хэрэгтэй
Нялх тугал барсаас айхгүй
Хоршоо үг
нялх бага — нас залуу, бага балчир
нялх балчир — бага жаахан, нярай хүүхэд
нялх нойтон — а.хүн, амьтны үр төл гараад удаагүй байгаа нь; б.бага балчир хүүхэд
нялх нялзрай — бага жаахан
нялх нярай — төрөөд удаагүй хүүхэд
Үгийн гарал
From Proto-Mongolic *nïlka, related perhaps to Proto-Tungusic *nelki (“spring”). Compare Daur nyalk, Evenki нэлки (nəlki).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.