Үндсэн хэсэг рүү шилжих

нүгэл

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    шашин. Шашны номлол дахь хориг цээрийг зөрчих нь
  2. 2.
    Ёс бус, муу явдал, гэмт хэрэг

Тийн ялгал

Нэрлэхийн тийннүгэл
Харьяалахын тийннүглийн
Заахын тийннүглийг
Өгөх орших тийннүгэлд
Гарахын тийннүглээс
Үйлдэхийн тийннүглээр
Хамтрахын тийннүгэлтэй
Чиглэхийн тийннүгэл лүү
Олон тоонүглүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • нүглээ наманчлах — а.шашны хориг цээрийг зөрчсөндөө гэмшин буруугаа хүлээж залбирал үйлдэх; б.ёс бус хэрэг явдал үйлдсэндээ гэмшин уучлал эрэх

  • амь­дын хар нүгэл — амьд явах насандаа хийж үл болох хилэнцэт үйл

  • арван хар нүгэл — биеэр үйлдэх гурав, хэлээр үйлдэх дөрөв, сэтгэлээр үйлдэх гурван муу хэрэг явдал

  • нүгэл тарих — ёс бус, муу хэрэг явдал үйлдэх

  • нүгэл хураах — а.ёс бус хэрэг олонтоо үйлдэх; б.гэмгүй хүнийг хардан хилсдүүлэх

  • нүглээ цагаатгах — ёс бус хэрэг хийснээ ухаарч гэмшин сайн үйл хийх

  • нүглээ эдлэх — муу хэрэг явдал үйлдсэнийхээ зэмийг амсан зовж зүдрэх

Хэлц үг

  • нүглийн сав дүүрэх — а.ёс бус хэрэг их үйлдэх; б.шилж. мөхөх цаг нь ойртох, ирэх

  • нүглийн нүдийг гурилаар хуурах — аливаа ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ оромдох, оронцоглох

  • нүгэл нь нүдээрээ гарах — ёс бус, муу хэрэг хийхэд гэм нь эргээд өөрт тусах

  • нүглийн хүүдий — нүгэлтэй юм

    Үгүй одоо яана аа энэ Жалбуу чи ямар гээчийн нүглийн хүүдий чирч ирэх нь энэ вэ? Манай эндээс алга болсон бүх малын хулгайч Аянга боллоо (Б.Бааст, Гэрийн, хээрийн хоёр хар амт).

  • нүгэл нүдээ олох — гаж муу хэрэг хийвэл эцэстээ үйлийн үрээ өөрөө амсах

    Нүгэл нь нүдээ олох цаг ирнэ ээ. Үйлээ эдэлж л таараа.

  • нүгэл сундлах — муугаар бодох, муу муухайгаа санах

    Ичсэн хүн хүн алдаг гэдэг, харин би нүгэл сундалсан элдэв бодлоосоо ичихдээ уйлмаар байна (Л.Ожгоош, Илүү олгой).

  • ↑ буян нүгэл хоёр шиг

  • Буян эзнээ танина

  • Нүгэл нүглээ дагана

  • Нүгэл буян хоёр

  • Эзнээ олж чадна

  • Нүгэл нүдээр

  • Чивэл чихээр

  • Нүгэл нь нүдээрээ гарна

  • Зүхэл нь үгээрээ болно

  • Нүгэл хийвэл зовуур үзнэ

  • Хулгай хийвэл ташуур үзнэ

  • Нүгэл хийж баяжихаар

  • Нүцгэн явсан нь дээр

  • Нүгэл хийсэн нүхэндээ багтахгүй

  • Нүдний ус наранд хатахгүй

  • Нүгэл хийсэн хүн

  • Нүүрээ буруулах нь олон

  • Нэр нэгтийн чих нэг

  • Нүгэл нэгтийн там нэг

Зүйр цэцэн үг

  • Нэр нэгтийн чих нэг

  • Нүгэл нэгтийн там нэг

  • Нүүрийн хөөг угаавал арилна

  • Нүглийн хөө үхэвч арилахгүй

Хоршоо үг

  • нүгэл буян — сайн болоод муу үйлдэл

  • нүгэл хилэнц — ялт муу хэрэг явдал

  • нүгэл чивэл — ёс бус үйлдэл, муу ёр

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.