нүцгэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биеийн аль нэг хэсэгт өмссөн хувцасгүй
- 2.Өвс ургамалгүй халцгай газар
- 3.Үс ноосгүй
- 4.Бүрээс, бүрхүүл байхгүй
- 5.шилжсэн утгаӨмсөх хувцас байхгүй, ядуу зүдүү
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрnaked, nude, unclothed; bare
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нүцгэн |
|---|---|
| Харьяалахын тийн | нүцгэний |
| Заахын тийн | нүцгэнийг |
| Өгөх орших тийн | нүцгэнд |
| Гарахын тийн | нүцгэнээс |
| Үйлдэхийн тийн | нүцгэнээр |
| Хамтрахын тийн | нүцгэнтэй |
| Чиглэхийн тийн | нүцгэн рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
толгой нүцгэн — малгай өмсөөгүй
хөл нүцгэн — гуталгүй, хөлдөө өмссөн зүйлгүй
нүцгэн унтах — хувцасгүй унтах
бие нүцгэн — биедээ өмссөн хувцасгүй
нүцгэн газар — а.өвс ургамал муутай газар; б.уул толгодгүй цагаан газар
нүцгэн тал — өвс ургамалгүй хөндий
нүцгэн асга — мод ургамалгүй, халцгай хад чулуу
улаан нүцгэн — а.хувцасгүй; б.маш ядуу; в.өвс, ургамалгүй халцгай
нүцгэн ховол — урга. - дэлбээ, цоморлог байхгүй модлог ургамал
нүцгэн гэр — бүрээс туургагүй дан гэр
нүцгэн нахиа — гадуураа хайрслаг навчин бүрхүүлгүй нахиа
Хэлц үг
нүцгэн гар — барьсан зэвсэггүй хоосон гар
Залхуу хүнд өвчин шалтаг
Нүцгэн ламд ном шалтаг
Нүгэл хийж баяжихаар
Нүцгэн явсан нь дээр
Нүцгэн нүүрт далдгүй
Нүцгэн хөлд өргөс ширүүн
Нөлөөтэй газар салхи ширүүн
Уйлж ирээд ёолж явдаг ертөнц
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг дэлхий
Хоосон ам
Нүцгэн бөөр
Зүйр цэцэн үг
Нохой нүцгэн
Гахай явган
Хоршоо үг
нүцгэн нөмгөн — дээл, хувцсаа дутуу өмссөн нь
нүцгэн шалдан — а.биедээ өмссөн хувцасгүй; б.шилж. ядуу зүдүү
явган нүцгэн — унах унаа, өмсөх хувцас байхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.