нүүдэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нутаг сонгож, нэг газраас нөгөөд шилжин явах, байр бууцаа солих нь
- 2.Нүүж яваа айл амьтан ба унаа хөсөг
- 3.Байр сольж сэлгэх хөдөлгөөн
- 4.Шатар тоглоход бод, хүүг сэлгэж явуулах хөдөлгөөн;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нүүдэл |
|---|---|
| Харьяалахын тийн | нүүдлийн |
| Заахын тийн | нүүдлийг |
| Өгөх орших тийн | нүүдэлд |
| Гарахын тийн | нүүдлээс |
| Үйлдэхийн тийн | нүүдлээр |
| Хамтрахын тийн | нүүдэлтэй |
| Чиглэхийн тийн | нүүдэл лүү |
| Олон тоо | нүүдлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нүүдэл хийх — нутаг сонгож буух
нүүдлийн ая даах — нутаг сонгон нүүдэллэх аян замд ядарч сульдан хоцрохгүй байх
нүүдлийн мал аж ахуй — суурин бус бэлчээрийн мал аж ахуй
нүүдэл дагах — нэг газраас нөгөө газар шилжин яваа хөсөг дагах
нүүдэл цувах — нүүж яваа айл болон хөсөг тасрахгүй явах
нүүдэл гүйцэх — а.нүүж яваа айл хөсгийг гүйцэх; б.нүүж яваа хөсөг даган хоцрохгүй явах
нүүдэл гүйцэхгүй — нүүж яваа хөсөг дагах тамир тэнхээ хүрэхгүй
элсний нүүдэл — элс аажмаар газар аван нүүх нь
нүүдлийн кино — хөдөө нутгаар явж киногоор үйлчлх нь
нүүдлийн шувуу — хавар ирээд намар буцдаг шувуу
нэг нүүдлийн газар — арван таваас хорин километр газар
Хэлц үг
Нүүдэл дарвиантай
Тэнэг хөгжөөнтэй
Зүйр цэцэн үг
Нүүрээ барсан амьтан
Нүүдэл дагасан нохой
Хоршоо үг
аян нүүдэл — хол газар нүүх нь
нүүдэл суудал — нүүж суух элдэв ажил төрөл
отор нүүдэл — өвс усны шим сөл даган мал сүргээ адуулан явах нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.