нүүрлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд өнгө, нүүр хийх
- 2.Гуулах, бичиг судрын агуулгыг нүүр дээр нь товч тэмдэглэх
- 3.Бичгийн нүүрт тэмдэг дарах;
- 4.шилжсэн утгаМуу зүйл байн байн тохиох, учрах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нүүрлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нүүрлэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нүүрлэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | нүүрлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нүүрлэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нүүрлэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | нүүрлэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | нүүрлэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нүүрлээд |
| Болзох нөхцөл (-вал) | нүүрлэвэл |
| Хүсэх (-маар) | нүүрлэмээр |
| Захирах (-аарай) | нүүрлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | нүүрлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
авдар нүүрлэх — а.авдрын өмнө этгээдийг хээлж хуарлах; б.авдрын өмнө таглаа хийх
судар нүүрлэх — а.сударт нүүр хийх; б.судрын агуулгыг нүүрэн дээр нь товчлон тэмдэглэх
нүүрлэсэн хаалга — өөд өөдөөсөө харсан хаалга
зовлон нүүрлэх — гай зовлон тохиох
хулгай нүүрлэх — гэр оронд нь дахин дахин хулгай орох
гай нүүрлэх — гай учрах
Хэлц үг
↑гай нүүрлэх
↑ зовлон нүүрлэх
↑ хулгай нүүрлэх
↑ хялгасны сүрэг хар нүүрлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.