нөмрөг
Тайлбар
- 1.Хувцасны гадуур нөмрөх давхац өмсгөл
- 2.Араг үүрэхэд мөрөндөө өмсөх ууж
- 3.Хатад дээлийнхээ гадуур нөмрөх гоёлын хувцас
- 4.Салхи шуурганаас хамгаалж хашаа хороонд нөмөргөдөг эсгий, юм;
- 1.амьтанБие нь шаравтар, цайвар өнгөтэй нэгэн зүйлийн жижиг шавж, эрэгчин нь ургамлын шүүс, эмэгчин нь хүний цус сорж амьдардаг бөгөөд халдварт өвчин тараана; наалинхай
- 1.ямар нэгэн зүйлийг бүтээх эд зүйл
Нийлмэл үг
борооны нөмрөг — борооноос хамгаалж өмсдөг давхац цув
нөмрөг торго — эмэгтэй хүний мөрөн дээрээ тавьдаг нимгэн торго
эрээн хоргой нөмрөг — эрээн хоргойгоор хийсэн гоёлын хувцас
алтан нөмрөгөө нөмрөх — мод ургамал гандан алт мэт өнгөтэй болох
нөмрөг таримал — урга. - хөрс шороог бүрхэж хамгаалах зорилгоор налуу газар, хужирлаг газарт тарьсан том үндэстэй, сахлаг иш, навчтай ургамал
Хоршоо үг
нөмрөг бүрхүүл — хувцасны гадуур нөмрөх өмсгөл болон юмыг бүтээж халхлах хэрэглэл
голио нөмрөг — нөмрөгийн багийн дөрвөн далавчтай хорт шавж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.